Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эфирийн сайхан бүсгүйчүүдийн нэг С.Чимгээ манай дуранд
Папарацци

Эфирийн сайхан бүсгүйчүүдийн нэг С.Чимгээ манай дуранд

Эрхэм админBy Эрхэм админ07/07/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Монгол HD” телевизийн дэд захирал, хөтлөгч, нэвтрүүлэгч С.Чимгээ өчигдөр “алтан хамтрагч” нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоог СГЗ цолоор шагнуулах үед ирж баяр хүргэжээ. Тус агшинг манай папараци гэрэл зургийн дурандаа буулгасныг онцолж байна.


Түүний хувьд хотын унаган охин. 120 мянгатад гудамжны цементийг шүүрдэж, бор чулуугаар хоол хийж айл гэр болж тоглож өссөн гэдэг. Хүүхэд байхдаа Оросын телевиз дээр гардаг “Үлгэрийн орноор зочилсон нь” /”В гостях у сказки”/нэвтрүүлгийг шимтэн үздэг байснаа дурссан удаатай. Арван жилээ төгсөөд ОХУ-д мюзик холлын жүжигчний мэргэжлээр суралцахаар шалгалт өгч Орост сургуульд явж байжээ.
Нэвтрүүлэгч С.Чимгээ Ч.Ичинхорлоо нар олон жилийн нөхөрлөлийн түүхтэй. Энэ тухайгаа С.Чимгээ “Телевизийн нэвтрүүлэгчийн шалгалт авахад Ч.Ичинхорлоо бид хоёр шалгалт өгөөд тэнцэж байлаа. Ч.Ичинхорлоо маань тэнцэж шууд нэвтрүүлэгчээр ажиллахаар болж, харин намайг орон тоо сулрангуут оруулахаар болсон юм. Ингээд ганц хоёр сар “Урам” нэвтрүүлэг дээр найруулагчийн туслах хийж байгаад нэвтрүүлэгчийнхээ орон тоон дээр очиж байлаа.
Тухайн үед МҮОНТ “Урам” гэх маш оюунлаг нэвтрүүлэг хийж байсан үе. Тэр нэвтрүүлгийн редактор, найруулагч Ардын зураач Л.Намхайцэрэн агсны хүү Н.Ганбат гэх мундаг хүний туслахаар ажиллаж, тэр нэвтрүүлгийн хөтлөгчөөр бас хэсэг зуур ажилласан юм. Маш оюунлаг, маш их уншдаг хүн байсан, Ганбат найруулагч. Дэндүү их юм зааж сургаж өгсөн, надад. Тэднийх хоёр сайхан охинтой. Би бодвол охин шиг нь санагддаг байсан байх. Дөнгөж дээд сургуулиа төгсөөд гариг андуураад ирчихсэн юм шиг хүн явж байлаа шүү дээ, би чинь. Телевизийн хөтлөгчийн биеэ зөв авч явах соёл, ном унших, харилцаа хандлагын талаар маш олон зүйл хэлж өгч, ажил хөдөлмөрийн их замыг минь сүүгээр мялааж өгсөн юм уу даа гэж одоо боддог. Тэр их айл олон хүний амьдралын гэрэлт замын эхлэл болсон, болсоор ч байгаа газар даа” хэмээн ярьжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.