Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар таван хүнд бригадын генерал цол хүртээх болжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Мөнгөнжин, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ням-Очир, тус газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал нар алтан мөрдөстний эгнээнд багтах нь. Мөн Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярт дэслэгч генерал цол олгох гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө тагнуулын байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан ТЕГ-ын тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ болон Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэлд бригадын генерал цол олгосон юм.
Бригадын генерал Л.Алтангэрэлийн хувьд ОБЕГ-ын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн.