Рок попын урлагт өөрсдийн өнгө төрх имиджийг бүрдүүлж олон ч дуугаараа олны хайр хүндлэлийг хүлээгээд байгаа хамтлагуудын нэг бол “Чоно”.
“Залуу нас”, “Чамд таалагдахын тулд”, “Хайлж, урсаж байна” зэрэг олон арван дуугаараа залуусыг байлдан дагуулсан “Чоно” хамтлагийнхан энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Тэд хамтлагийн ойгоо даруухан тэмдэглэж буй бөгөөд бүрэн бүрэлдэхүүнээрээ гэр бүлтэйгээ орон нутгаар аялал хийсэн шигээ өнгөрүүлж буй аж.
Энэ удаад тэд амжилтынх нь ард зогсдог үзэсгэлэнтэй, ухаалаг, хонгорхон гэргий нараа олны өмнө ил гаргажээ.

