Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»МСНЭ-ийн шинэ ерөнхийлөгчийг бүртгэх ажиллагааг түдгэлзүүлэх бололтой
Папарацци

МСНЭ-ийн шинэ ерөнхийлөгчийг бүртгэх ажиллагааг түдгэлзүүлэх бололтой

Эрхэм админBy Эрхэм админ07/08/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 2022 оны долдугаар сарын 6-ны 18 дугаар их хурлаас гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэл түр хугацаанд бүртгэхгүй байхыг хүсье” гэсэн албан тоот хүргүүлжээ.


Энэ талаар Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж “МСНЭ-ийн 18 дугаар их хурал дүрэм зөрчсөн, хууль бус хурал болсон гэдэг нь баримтуудаар нотлогдож байна. 2018 оны хоёрдугаар сарын 8-нд болсон их хурал дүрмээ зөрчсөн гэж үзээд миний бие шүүхэд хандсан. Ингээд гурван жил үргэлжилсний эцэст давж заалдах шатны шүүхийн магадлал гарч тус хурлын сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан” хэмээсэн юм.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдахын шатны шүүхийн 2021 оны тавдугаар сарын 10-ны 210/МА2021/00722 дугаартай магадлалд “нэхэмжлэгч С.Шаравдоржоос хариуцагч МСНЭ ГҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны хоёрдугаар сарын 8-нд хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны нэгдүгээр сарын 8-ны хурал, тус хурлаас гарсан МСНЭ-ийн ээлжит 17 дугаар их хурлыг 2018 оны хоёрдугаар сарын 8-нд Улаанбаатар хотноо товлон зарлах тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах, МСНЭ-ийн 17 дугаар хурлын үйл ажиллагаа МСНЭ-ийн 16 дугаар их хурлаас баталсан дүрмийн дагуу явагдаагүй болохыг тогтоолгох, Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг дахин хуралдуулахыг МСНЭ-ийн Удирдах зөвлөлд даалгуулах, 17 дугаар их хурлаас баталсан МСНЭ-ийн дүрмийг хүчингүйд тооцуулах, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ГҮТББ-ын ээлжит 17 дугаар их хурлын товыг 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 16 дугаар их хурлаас баталсан дүрмийн дагуу товлон зарлахыг даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэсэн тогтоол гаргасан аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.