Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн тухай “NHK” мэдээллээ. Сэжигтэнг саатуулж, байцааж байгаа аж.
Тодруулбал, Шинзо Абэ Японы Нара хотод үг хэлэх үеэрээ ухаан алдаж унасан байна. Хэрэг болсон газарт “NHK”-ийн сурвалжлагч байсан бөгөөд буун дуу сонссон гэжээ. Тус сурвалжлагч Абэг цээжнээс нь цус алдаж байхыг харсан байна. Сэжигтэн нь 42 настай, эрэгтэй хүн хэмээн эх сурвалж мэдээллээ.
https://youtu.be/7EoXqPI33gY