Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Төмөр хоолойт” Баачкад Бундан эмч амьдрал бэлэглэж байжээ
Папарацци

“Төмөр хоолойт” Баачкад Бундан эмч амьдрал бэлэглэж байжээ

Эрхэм админBy Эрхэм админ07/09/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төмөр хоолойт дуучин “Никито” Баачка буюу Б.Батчулууныг танихгүй хүн ховор. Урлагийнхан дундаа амьд домог тэрээр залуу зандан наснаасаа олны танил болсон. Авьяас үе дамждаг.

Түүний өвөө төрийн соёрхолт Г.Жамъян морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэсэн төрийн их хуурч, харин аав Ж.Батсайхан нь Монголд эстрад урлагийг үндэслэгч “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч. Аавыг нь цаг агаарын мэдээний алдарт “Цэнхэр залаа” аялгууг чихнээ хоногшуулсан 4 эрэгтэй ятгачны нэг гэвэл илүү мэдэх байх л даа. Үеэл дүү нь төрийн соёрхолт, Камертон хамтлагийн дуучин Д.Болд, СУИС-ийн хөгжмийн багш ахтай, дуучин эгчтэй гээд урлагийн ертөнцтэй холбогдсон хамаатнуудынх нэрийг дурдвал гарын 10 хуруунд багтахааргүй үргэлжилнэ. Энэ гэр бүлээс төрийн соёрхолт цолыг 2 хүн хүртжээ.
“Никитон” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Урлагийн гавьяат зүтгэлтэн гээд эцгээрээ биш хамтлагаараа овоглодог уран бүтээлч. Нийгэмд хаалттай, найз нөхөддөө нээлттэй сайн анд. Санаснаа шууд хэлчихдэг, хэлсэн бол эргэж буцаад байдаггүй. Энэ бол түүний брэнд.
Баачка есдүгээр ангид байхдаа “Хос хунгийн дууль”-иа зохиожээ. “Янаг цэцэг”-ийг 7-р ангид байхдаа аялаж явсан гэх. Тэр наймтайдаа зүрхний хүнд хагалгаанд орж, алтан гарт Бундан эмч түүнд амьдрал бэлэглэжээ. Бага байсан болохоор баярлалаа гэж хэлсэн үгүйгээ санадаггүй, харин эрийн цээнд хүрээд уулзъя гэсэн боловч тэр хүн бурхан болчихсон байв. Бундан эмч байгаагүй бол арт рок дуучны хувь заяа өнөөдөр ямар байх байсныг хэн мэдлээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.