Хошин урлагийн нэгэн үеийн төлөөлөл бол МУГЖ Л.Баттулга буюу Аглуу. Өдгөө 40-н насны дундуур туучиж яваа тэрбээр нөхөрлөлийн үнэ цэнийг юу юунаас илүү эрхэмлэдэг гэдгээ нуудаггүй.
Хувийн амьдралдаа эрээнтэй бараантай, жаргалтай зовлонтой явснаа нуудаггүй тэрбээр амьдралд нь хүч өгдөг хүмүүсээ найзууд минь байсан хэмээн тодотгодог.
Эрхэм гавьяатын хувьд хандив тусламжид гараа сунгахдаа, сайн дурын ажил хийхдээ бусдыг манлайлахдаа гаргуун гэдэг. Түүнийг манай папараци дуран хэрхэн дурандаа буулгасныг сонирхуулж байна.