Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Машинтай аян замд гарах САНАМЖ
Сонин хачин

Машинтай аян замд гарах САНАМЖ

Эрхэм админBy Эрхэм админ07/10/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МАШИНТАЙ АЯН ЗАМД ГАРАХ САНАМЖ:

1. Тос масло шалгах
2. Бензин дүүргэх, холдох тусам үнэтэй.
3. Дугуйгаа буух бүртээ шалгах

4. Запас дугуйгаа үзүүлэх (засварчныг доогуур нь хэвтүүлж байгаад хийг үзүүлэх) 2.5-с доошгүй байх ёстой.

5. Урдаа шумуулны тор хийх , тэгэхгүй бол радиатор ялаа шумуулаар битүүрээд радиатор халдаг болно,

6. Бартаа ихтэй газраар маш болгоомжтой зөөлөн явах, хурдтай явж байгаад ирмэгтэй чулуу дайрвал дугуйгаа хигз татах аюултай.

7. Салхитай үед дээд гэрлээ аваад явахгүй бол унаад байж магад

8. Нүх дов сондуул хурд сааруулагчийг маш зөөлөн гарах хэрэгтэй, тэнхлэг тохиргоо алдагдах, өндгөн тулгууранд муугаар нөлөөлнө.

9. Харанхуй цагаар явахгүй байх, манайхан гэрлээ шилжүүлдэггүй их аюултай байдаг.

10. Хөгжим хэт чанга явбал бас анхаарал сарних, мөн бусдын сигналыг сонсохгүй бх эрсдэлтэй.

11. Мал замд ойрхон байгаа үед холоос сигналдах, ялангуяа адуу бол гэнэт заавал урдуур гүйдэг, зарим үед үхэр бяруу урдуур гарах гэж байснаа буцаж эргэж хургадаг тул урдуур гарсны дараа л явах хэрэгтэй.

12. Эзгүй газар ой модноос гэнэт туулай , хярс гэх мэт амьтад гарч ирдэг тул анхаар.

13. Хог ихтэй газар, айлын буйр гэх мэт газар хадаас , шрупп , төмөр байж болзошгүй тул замаа сайн хараарай.

14. Гол ус туулахдаа нэгэн жигд хурдаар, урсгал бага зэрэг дагуулж орно, эхлээд усны хир гүн эсэхийг чулуу шидэх, модоор хэмжих, өөр машинуудыг харах зэргээр баталгаажуулна.

15. Хотоос гарахдаа бензинээ дүүргээд , км ээ нойллоно. Явцын дунд бензиний заалтаа харж байгаад шар асахыг хүлээхгүйгээр дүүргэж байсан нь дээр. Очих газарт чинь бензин хүрэх эсэхийг сайн тооцоорой. Хэрэв очих газарт нь колонк байхгүй тохиолдолд бас буцах замд нь бензин хүрэх эсэхийг сайн тооцож байх. Хотоос холдох тусам бензиний чанар муудаж үнэ ихэсдэг.

16. Аль болохоор аяллын төлөвлөгөөгөө цаг агаартайгаа уялдуулахыг хичээх.

17. Холын замд явж байгаад зогсож амсхийх бүртээ машинаа унтрааж хөдөлгүүрээ амрааж байх, дугуйгаа анзаарах.

18. Диференцалаа өвдгөөрөө асаах вий, диф асаалттай бхад нь хурдтай явж байгаад хацар араагаа хугалдаг тохиолдол бий.

19. Зун урд шилэнд ялаа шумуул их наалддаг тул , алчуур норгоод үе үе, гараараа арччихвал илүү дээр байдаг.

20. Их өвстэй газар нүх чулуу харагдахгүй тул замгүй газраар аль болохоор явахгүй байхыг хичээх.

21. Ачаагаа сайн хөдөлгөөнгүй ач.
22. Хянах самбараа сайн харж бай.
23. Бүсээ зориулалтын дагуу байнга зүү.

24. Замын тэмдэг, хурдны заалтыг сайн харж яваарай.
25. Хурд хэмжигч хаа сайгүй байдаг болсон шүү.

26. Гүйцэж түрүүлэхэд осолтой газрыг зам дээр битүү цагаан шугамаар тэмдэглэсэн байдаг.

27. Гүйцэж түрүүлэх бол заавал дохио эхэлж өгч бай. Урд болон арын машин эсвэл давхардаж орох гээд бгаа машинд анхааруулга болно.Дохиог заавал байнга өгч дад.

28. Бензинээ хийсний дараа тагийг шажигнатал хаачих гэж хэлж байгаарай. Зарим тохиолдолд бензин түгээгч муу хаадаг, тагны битүүмж алдагдвал бензин ууршиж машин доголдоно,

29. Арын шил арчигчаа бас ажиллуулж байх.
30. Холын гэрлээ сольж бай.

31. Арын зорчигчийн бүсийг заавал зүүлгэ.

32. Дугуй солихыг сурсан байх, запас дугуйгаа яаж авахыг мэдэж ав.

33. Хурдаа хэтрүүлэхгүй бай, ер нь бол хотоос гадга 80 км цаг л бхад зүгээр. Дүрэм нь тийм. Суурин газар хурдны тэмдгээ хараарай. Жишээ нь Эрдэнэтэд дээд хурд 50 км/цаг байгаа.

– Бэлтгэсэн Батнасан

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.