Урлагийн тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд өөрийн авьяас чадвараараа тодорч олонд танигдсан жүжигчин бүсгүй бол А.Ганчимэг. Тэрбээр наадмын өдрийг тохиолдуулан аавдаа зориулж өөрийн гараар хөөргөний даалин оёж өгч, уран цэцэг үгтэй бяцхан охиноороо хүндтэйгээр аавдаа бэлэглэж, баярлуулжээ.
Хүн эцгийгээ аавыгаа баярлуулсан байхад хэдэн үедээ жаргадаг гэдэг. Нэрийнхээ урд бичигдэх эрхэм хүн бол аав аавынхаа нэрийг үргэлж өндөрт өргөж дээдэлж яваа миний уран ухаант шавь маань аавыгаа урт насалж удаан жаргаарай хэмээн энэ жүжигчин бүсгүй сайхан даалингаа аавдаа зориулжээ.