Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Бүх бөхчүүдийн “дарга” Ц.Магалжав харцагын удам угсааг мэдэх үү
Папарацци

Бүх бөхчүүдийн “дарга” Ц.Магалжав харцагын удам угсааг мэдэх үү

Эрхэм админBy Эрхэм админ07/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бөхчүүдийн ёсзүйн баримтлал, дүрэм журмыг зохицуулж байдаг газар бол МҮБХ. Тус холбоог өдгөө удирдаж бүх бөхчүүдийн дарга болсон хүн бол Улсын харцага Ц.Магалжав. Өдгөө 47 настай түүнийг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Буянтогтох аваргын удам гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Тэрээр бага насаа өвөө, эмээ дээрээ өнгөрүүлсэн болохоор нутгийн хөгшчүүдээс өвөг эцгийнхээ тухай олон сайхан дурсамж сонсож өссөн гэдэг. Тиймдээ ч бяцхан хөвгүүн байхаасаа л өвөг эцэг шигээ мундаг бөх болохсон гэж мөрөөддөг байсан хэмээн дурссан байдаг. Эрдэнэт хотод нэгдүгээр ангид орсон тэрээр “Хангарьд” клубын багш, дасгалжуулагч Раднаабазарын нүдэнд өртсөнөөр бөх болох гараагаа эхэлж байжээ. Бөхийн өмсгөл өмсүүлэн зургийг нь дарсан багш нь “энэ хүү бөх болноо” хэмээсэн нь түүнийг бөхийн амьдралд эргэлт буцалтгүй оруулсан хамгийн том урмын үг байсан гэдэг. Түүнээс хойш арван жилийн дараа үндэсний бөхийн Улсын аваргад орж аравдугаар байр, УБИС-д оюутан болсныхоо дараа Улсын аваргад хүч үзэж тавдугаар байранд орсон нь түүнд ихээхэн урам зориг, итгэл найдвар өгчээ.
Тэрээр өвөг эцэг Буянтогтохынхоо эдэлж хэрэглэж байсан дээл, хувцсыг нь нандигнан хадгалж, сайн бөхийн удам гэдгээрээ бахархаж явдаг нэгэн. Харцагын аав Цэрэндашдорж уг нь Архангай аймгийн Баян-Уул сумын харьяат. Гэвч тэрээр Архангайн Баян-Уулын бус Сүхбаатарын Мөнххааны харьяат гэж зүлэг ногоон дэвжээнээ дуудуулдаг нь учир жанцантай. Цэрэндашдоржийн Магалжав гэгдэн аавынхаа нэрийг дуурсгаж яваа болохоор аварга өвөөгийнхөө нэрийг бөхийн ногоон дэвжээнээ үл мартуулах үүднээс Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын бөх хэмээн дуудуулж барилддаг түүний бөхийн удам ингээд ч дуусдаггүй.
Зууны манлай заан Д.Долгорсүрэн түүний ээжийн талын хамаатан. Анх түүнийг УАШТ-д оролцоход нь Д.Долгорсүрэн зааны хүү гэж гэцгээж байсан нь бөх сонирхогчдын санамсаргүй дүгнэлт биш байв. Тэрээр улсын начин Д.Сэржбүдээтэй харцага, начин хоёр ихрүүд шиг адилхан харагддаг нь аргагүй.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.