Нийтийн дууны урлагт уянгалаг хоолой,өндөр нуруу, өргөн ташаагаараа онцгойрдог царайлаг сайхан бүсгүй бол ардын дуучин Д.Бурмаа. Олон ах нарын ганц охин дүү гэгддэг түүнд байгаль эх гоо сайхныг харамгүй заяасан.
Энэ ч утгаараа аймгийнхаа сайхан залуусын нэг Улсын начин Б.Насандэлгэртэй ханилж, гурван хүүхдийн ээж болсон.
Улсын начин Б.Насандэлгэрийн хувьд Увс аймгийн Сагил сумын харьяат бөгөөд 2005 онд улсын цол хүртэж байв. Дууч эхнэрийнхээ нэрэнд дагаж явдаг түүнийг манай сайтын папараци дуран онцолж байна.