Монгол хэл соёл, өв уламжлал, соёлын дархлаанд жинтэй хувь нэмрээ оруулж яваа аавынхаа буюу Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын залгамж халаа болж, антропологийн шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж буй МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирыг танихгүй хүн ховор.
АНУ-д сургууль төгсөж ирснийхээ дараагаар “тэнгэр үзэл, бөө мөргөл”-ийн талаар монголчуудад мэдүүлж таниулж явсан тэрбээр нэгэн хэсэг Монгол HD телевизэд Өглөө хөтөлбөрийн хөтлөгчөөр ажилладаг байв. Мөн дэлхийд тархсан монголчуудын тухай “Заншлын хэлхээ” хэмээх 20 цуврал нэвтрүүлэг бэлтгэн олны сонирхолыг татаж явсан түүхтэй.
Ажиллаж байсан телевизээсээ эхнэр авч, хоёр ч хүүхдийн эцэг болсон тэрбээр 2019 оны эхээр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, байсныг түүний гэргий Долгорцэрэн цахим хуудаснаа дэлгэж, багагүй шуугиан тарьж байв.
Гэвч өдгөө Долгорцэрэн бүсгүй нөхрийнхөө гэр бүлээс гадуурх асуудлыг уучилж, хамтран амьдарч байна. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй юм.
Д.Бум-Очирын хувьд уг явдлаас хойш олны өмнө гарахаас аль болох зайлсхийх болсон. Харин өнгөрсөн наадмын нээлтийн үеэр манай дуранд өртснийг бид онцолж байна.

