Олноо алдартай Ванган, Дуламсүрэн нарын хойчийг залгамжлаж гэр бүлийн хос дуучид хэмээн нэрлэгдэх болсон Б.Оюунбат, Р.Бадралмаа нар билээ.
Хэдхэн сарын өмнө анхны үрээ өлгийдсөн тэдний энэ жилийн наадмын гоёлыг сонирхуулж байна.
Гэр бүлийн хос дуучдын хувьд хамтран дуулаад 10 орчим жилийн нүүр үзэж буй. 2004 онд “Хуримын дуу”-г анх олны хүртээл болгож байсан хос дуучид маань эдүгээ “Зүрхний наран”, “Хоёулаа”, “Хосоороо” зэрэг хит дуунуудтай бөгөөд саяхнаас шинэ уран бүтээлдээ шамдан оржээ.