Анхлан “Чи шүү” шоуны оролцогчоор олонд танигдаж явсан Амараа буюу Д.Амартүвшин өнөөдөр хоёр дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэжээ. Тэрбээр өөртэйгөө тун төстэй бүсгүйг сонгож хоёр дахь амьдралаа зохиосон.
Анхны амьдралаасаа ганц охинтой үлдсэн түүнд шинэ эхнэр нь 3,5кг жинтэй хүү төрүүлж өгсөн байна.
Комедиан нэрээрээ илүү танигдах болсон Амараа сонгодог либерал үзэлтэй, түүндээ туйлын үнэнч гэдгээ илэрхийлдэг. Тэрбээр хүний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо идэвхтэй хүргэн, үеийнхнийгээ манлайлж яваа залуу. Тайзан дээр комеди хийн, бусдад инээд хөөр бэлэглэдэг Амараа “Гомо”, “Хөлсөөр жагсагч, тэмцэгч” гэх мэт элдвээр хэлүүлэн барин юуны төлөө тэмцэж, дуугарч яваа залуу юм.