МҮОНРТ-ийн Хүүхэд, залуучуудын редакцаас эрхлэн гаргадаг “Цоглог”хөтөлбөрийг олон жил хөтөлсөн бүлтгэр нүдтэй сэргэлэн охин О.Цэнгэлийг хүмүүс анддаггүй. Тэрбээр мэргэжлээ сонгохдоо урлаг уран сайхнаас холдсон ч, оюутан байхаасаа кино урлагт хүчээ сорьж “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Хамтран амьдрагч”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг бүтээлүүдэд тоглосон.
Хэдийгээр амьдрал зохиож нийгмийн элдэв арга хэмжээнд оролцохоо больсон ч, сошиалд үргэлж идэвхитэй байсаар ирсэн. Хоёр хүүхдээ өөрөө гардан өсгөхийн зэрэгцээ тэрбээр энд тэндийн компаниудтай гэрээтээр ажилладаг.
Түүнээс зөвлөгөө хүссэн хүмүүс мундахгүй олон. Хамгийн сүүлд өсвөр насныханд зориулж үнэтэй зөвлөгөөгөө цахим хуудаснаа өгчээ.