“Ийм нэгэн дурлал”, “Бид дөрвийн хайр”, “Мойлхoн”, “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар” зэрэг уран сайхны кинонуудад гол болон туслах дүр бүтээж олны танил болсон жүжигчин Б.Баярмаа.
Бүжин нэрээрээ үзэгчдэд илүүтэй танигдсан тэрээр хоёрдох амьдралаа Чингисийн одонт, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатартай эхлүүлсэн билээ. Өдгөө түүнд хоёр хөөрхөн хүү төрүүлж өгч урлагаас хэсэг хугацаанд хөндийрсөн юм.
Тэгвэл тэрээр “Ноён эмэгтэй” киноогоор эргэн ирлээ.