БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгаж дуусчээ.
Ж.Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө төрсөн дүү Ж.Содбилэгттэй түрээсийн гэрээ байгуулах замаар сургуулийнхаа данснаас 5.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн асуудлыг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа өнгөрсөн мягмар гарагт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас Ж.Соронзонг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн даруйд Ж.Соронзонг одоо эрхэлж буй албан тушаалаас нь шууд түдгэлзүүлэх бөгөөд хойшлуулашгүйгээр дайчлан баривчлах хуулийн нөхцөл боломж бүрдэх юм.
Ж.Соронзон нь АТГ-т шалгагдаж байх хугацаандаа өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн ЭРХГА ХХК руу 220 сая төгрөгийн шилжүүлсэн тул тжс компанийн дансыг битүүмжлээд байгаа юм байна.