Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

    06/26/2026

    Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

    06/25/2026

    Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

    06/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ажлын амт-Амжилтын үндэс уралдааны шилдгүүд тодорлоо
Мэдээ

Ажлын амт-Амжилтын үндэс уралдааны шилдгүүд тодорлоо

Эрхэм админBy Эрхэм админ08/25/2022Updated:08/26/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албанаас баялаг бүтээгч хамт олны дунд  ажил мэргэжлээ  сурталчлан таниулах зорилготой “Ажлын амт-Амжилтын үндэс” уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогчид гар утсаараа сэльфи зураг авч, сошиал орчинд байршуулах даалгавар биелүүлсэн байна. Үйлдвэрийн хэмжээнд анх удаа зохиогдож байгаа тус  уралдаанд 14 хэсгийн ажилтнууд, 60 гаруй бүтээлээр оролцсон. Нийлбэр дүнгээр Засварын хэсгийн гагнуурчин Э.Очирсүрэн  Тэргүүн байр  эзэлсэн бол  удаах байруудад  Засварын хэсгийн зүсэгч, гагнуурчин Г.Амгаланбаатар, Шүүн хатаах хэсгийн краны машинч Саранцэцэг нар шалгарчээ.  Шилдгүүдэд “Гүүд прайс” дэлгүүрээс худалдан авалт хийх эрхийн бичиг гардууллаа. Тэдний бүтээлийг  өгүүлэмж,  ХАБ хангасан байдал, хандалтын тоо зэрэг шалгуураар үнэлсэн бөгөөд уралдааны бүтээлүүд  чансаатай байсныг шүүгчид хэлж байв. Уралдаанд  ирүүлсэн бүтээлийн  үзэсгэлэнг Захиргааны нэгдүгээр байранд долоо хоногийн турш байршуулах аж. Тус албанаас баяжуулагчдынхаа дунд бас  нэгэн сонирхолтой үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Тэднээс солгой хоолойтой 10 ажилтныг сонгон авч, нэг сарын турш бэлтгэсний дараа тайлан тоглолт хийж, үр дүнг харуулах аж. Энэхүү ажлыг Нунтаглан баяжуулах хэсгийн Тээрмийн машинч, дуучин Б.Нямдэлгэр зохион байгуулах юм байна.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026

Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

06/25/2026

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.