Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга хууль бус ан хийж буй баримт
Гэмт хэрэг

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга хууль бус ан хийж буй баримт

coolНийтэлсэн: cool08/26/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөдөө орон нутгийн “хурган” дарга нар сум сууриндаа архидан согтуурч, цэнгэн хөгжилдөх гэхээр иргэдийн нүдэнд өртөх гээд байдаг тул аймаг, улс дамнан шоуддаг жишиг тогтсон гэж хэлж болно. Энэ жишгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга Б.Бямбаа тойроогүй дайраад гарав. Түүний амьдарч, ажиллаж буй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын түүхт 80, 81 жилийн ой саяхан болсон юм. Тэрбээр энэ үеэр хэсэг нөхдийн хамт Архангай  аймгаасаа гарч, Завхан аймгийн Отгон сум Отгонтэнгэр хайрхны барааг харж байгаад цэнгэн хөгжилджээ.

Ингэхдээ олон тооны  /хоёр болон түүнээс дээшийг олон тоонд тооцдог/ тарвага агнаад, өвчөөд сууж байгаа баримт байдаг.

Уг нь Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жил хориглосон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаал өнгөрсөн жил гарсан. Уг тушаал өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

Эндээс  үзвэл Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга Б.Бямбаа хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна. Харин гэм буруутай эсэхийг нь шүүх дэнслэх болно.

Тэгвэл хууль бусаар ан хийсэн тохиолдол ямар хариуцлага хүлээдэг болохыг хуулийн заалтаар хүргэе.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу “Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ан агнуур зөвшөөрөлгүйгээр хийсэн” үндэслэлээр 5000-27000 нэгжээр торгох, мөн 1-5 жилийн хорих ялаар шийтгэх, зорчих эрхийг хязгаарлах хариуцлага хүлээлгэсэн байна.

Зөрчлийн тухай хуульд зааснаар тарвагыг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгож, бодгаль тус бүрийн экологи, эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж тооцдог. Нөхөн төлбөрийн хэмжээ нь 252-420 мянган төгрөг байдаг.

Хууль бус ангийн талаар бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга Б.Бямбаа руу залгасан боловч утас нь салгаатай байв. Утсаа нээсэн ч тэрбээр утсаа авсангүй. Бид түүн рүү смс бичсэн боловч хариу ирсэнгүй.

Засаг дарга гэдэг бол улс төрийн албан тушаалтан. Гэтэл ийнхүү энхрий хайрт намынхаа нэр нүүрийг ч бодолгүй тахилгатай уулын бэлийг бараадан явахдаа хориотой ан хийж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ гэдэгт дүгнэлт хийх эрх нь уншигч танд бий.

Харин засаг даргын хууль бус байж болзошгүй энэ болон бусад үйлдлүүдийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг Нийгэм цаг үе Нийтлэлчид Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.