Монгол улсын Ерөнхийлөгч бол улсынхаа билэг тэмдэг төдийгүй, улс төрийн хамгийн эрх мэдэлтэй, албан тушаалтан билээ. Энэ утгаараа улс төрийн утсан хүүхэлдэйг найруулдаг ганц хүн нь гэж хэлэх нь ч бий. Өдгөө Засгийн газрын шинэ бүтэц хэл ам дагуулж, иргэдийн дургүйцлийг төрүүлж байхад манай улсын Ерөнхийлөгч таг чиг суусан хэвээрээ. Харин тэрбээр улс төрчдийн сайдын суудлын маргааныг үл ажран эмэгтэйчүүдийгээ ивээж явахад манай папараци дуран онцлон буулгалаа.
Тэрбээр Төрийн ордонд өчигдөр болж өнгөрсөн “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” Үндэсний чуулга уулзалтыг ивээлдээ багтаан зохион байгуулжээ. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн цугларсан тус уулзалтад тэрбээр үг хэлж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд рүүгээ хандсан гарц гаргалгаа хайсан өнгө аястай байсан гэнэ шүү