УИХ-ын гишүүн гэхээсээ илүү “Номгон Санчир” группийн Ерөнхий захирал гэдгээр олонд танигдсан А.Адьяасүрэн анх гишүүний тангараг өргөх ёслолын үеэр “босоо” тодотголтой С.Ганбаатар гишүүнийг сээтгэнүүлж чадсан гэдгээрээ олны анхааралд өртсөн. Бие нь жижигхэн ч бэлчээр нь том тэрбээр уг нь түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжилтэй.Гэвч “Номгон санчир” авто сургууль, Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт – БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийдэг таван аж ахуйн нэгж түүний мэдэлд байдаг гэнэ лээ.
Түүнийг манай папараци дуран онцолж байна.
А.Адъяасүрэн гишүүн жилийн 800 гаруй сая төгрөгийн орлоготой, тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, жилийн 800 сая төгрөгийн хадгаламж, 300 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Тэрбээр АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн хувьцаа эзэмшдэг компаниудыг нэрлэсэн байдаг бөгөөд “Сан тээвэр групп”, “Тэгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-ийдад хамаарах С зөвшөөрлийн асуудал нэлээд шуугиан тарьж байв.