Бусад хүмүүс ярихаас үргэлж санаа зовж, хаалганы цаана л үлдэх ёстой гэж бодсоор ирсэн сэдвийг тэд хөндөн “Хүлээлгийн өрөө” подкаст хийж эхлээд дөрвөн жилийн ойтойгоо золгож байна.
Сонсогчид ярьсан сэдвээс нь сэдэл авч сэтгэлгээний хүлээснээсээ тайлагдаасай, дахин тунгаагаасай гэж тэд хүсдэг.
“Хүлээлгийн өрөө” подкастыг санаачилж, хөтлөн явуулж буй М.Аззаяа, Ц.Ариунаа хоёр өдгөө эх орондоо ирсэн бөгөөд энэ сарын 4-нд эвэнт зохион байгуулж, хосуудыг учруулж, хоёрыг уулзуулах гэнэ шүү.
Тиймдээ эвэнтэд ганцаараа ч хамаагүй хүрээд ирээрэй гэж сонсогчдоосоо хүссэн байна.