Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

    06/25/2026

    Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

    06/25/2026

    Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

    06/24/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Лангуу, кассны үнэ зөрсөн И-март, Номин, CU, Гүүд прайс зэрэг дэлгүүрүүдийг 5 саяар торголоо
Папарацци

Лангуу, кассны үнэ зөрсөн И-март, Номин, CU, Гүүд прайс зэрэг дэлгүүрүүдийг 5 саяар торголоо

Эрхэм админBy Эрхэм админ09/03/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын явцад жин хэмжүүрийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан, лангуу болон кассны үнэ зөрсөн зэрэг зөрчил дутагдал илэрлээ.

Зөрчил гаргасан “Скай хайпермаркет” ХХК-ийн “И-март Чингис” салбар, “Сэнтрал Экспресс Cи Ви Эс” ХК-ийн “CU” сүлжээ дэлгүүрийн 37/10-р хороолол салбар, “Веллмарт чейн” ХХК-ийн “Веллмарт” супермаркет, “Үлэмж гросерс” ХХК-ийн “Гүүд прайс” супермаркет зэрэг сүлжээ дэлгүүрт лангуу болон кассны үнэ зөрсөн зөрчил нотлох баримтаар тогтоогдсон тул тухайн аж ахуй эрхлэгчдэд тус бүр 5 сая төгрөгийн торгууль ногдууллаа.

Мөн “Номин тав трейд” ХХК-ийн “Номин хайпермаркет” Саппоро салбар, “Номин тав трейд” ХХК-ийн “Номин юнайтед” салбар, “Моннидер” ХХК буюу “Оргил” сүлжээ дэлгүүрийн Зайсан салбар, “Веллмарт чейн” ХХК буюу Вэллмарт сүлжээ дэлгүүрийн Бишрэлт салбар, “Хархорин худалдааны төв”-ийн 23 дугаар салбар, “Боса холдинг” ХХК-ийн “Боса агуулах худалдаа” Сонсголон салбар зэрэг зах худалдааны төв, супермаркетуудын жин хэмжүүрүүд нь Стандарт, хэмжил зүйн газраас олгодог механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссах болох нь тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад нь шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулсан 51 аж ахуй эрхлэгчээс импортолсон цагаан будаа, элсэн чихэр, болон хүнсний ургамлын тосны захиалга, татан авалт, нийлүүлэлтийн мэдээ, мэдээллүүдийг гаргуулан авч шалгаж байгаа талаар ШӨХТГ-аас мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

06/25/2026

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

06/25/2026

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.