Өнгөрсөн өдрүүдийн халуухан сэдвүүдийн нэг бол Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлууд юм. Хэвлэл мэдээлэлд ялгавартай хандаж, бусдын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд санаатай халдаад буй түүний талаар олны танил хүмүүс хэрхэн үзэл бодлоо илэрхийлснийг хүргэж байна.
Жүжигчин Б.Навчаа:
Хүүхэд маань сурдаг болохоор сэтгэлийн шаналалтай, гайтай юм аа
Жүжигчин бүсгүйн бага охин тус сургуулийн бага ангийн сурагч. Охиноо тус сургуульд өгсөндөө бахархалтай явдаг жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Будрагчаа өөрөө л мөнгө өгий гэсэн юм байна шд. Үнэн худлаа гэж хэрэлдэж хэлэлцүүлж байхаар яг үнэн сурвалжлага хийгээд тодруулчих сэтгүүлч байвал их зүгээр байна .Цагдаа нь шалгасан бол дүгнэлт нь юу гэж гарсын ил тод болгоод өгөөсэй билээ. Ж.Соронзонгийн хохирогчид ямар их юм бэ ийм олон хүнийг амьдралаар нь хохироосон айхтар юм бэ? боож үхэх гэж бичээд байхыг бодоход биерээ хохирсон хүмүүс л ингэж бичнэ биз дээ тэрнээс биш сошиалд итгэж ингэж уйларч бичихгүй байх. Төвөгтэй юм хэрүүл нь нэг талдаа гараасай хүүхэд минь сурдаг болохоор бүүр нэг сэтгэлийн шаналалтай гайтай юмаа” гэжээ.
Дуучин Нара: Гэмт хүн гэлбэлзэнэ
Дуучин гэхээсээ илүү нийгмийн асуудалд дуугарах болсон дуучин Нара үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр “Энэ одоо хэн сургуулийн үйл ажиллагаа сонирхоод бгам бэ.Монгол дахь Орос сургуулийн захирал хэн байхыг Орос Улс яахаараа мэддэг билээ?!?
Тэр гадаа чинь юун оросын хэдэн алкашууд сэтгүүлчдийн эд хэрэглэл хураагаад пээдийгээд зогсоод байгаа юм бэ?!? Тэр гэр бүлийнхний чинь аллагын хэрэг, өөрийн чинь авилгын хэргийг сурвалжлаад байхад юу хуцаад манай сургууль ийм лаг гээд суугам бэ?!? Хэн тэрийг сонирхсын?!? Гэмт хүн гэлбэлзэнэ гэж ингэж зууралдаж байхыг бодоход их л юм эргэлддэг сургууль байх нээ” гэжээ.
Лайвчин Мөнх-Эрдэнэ:
Шантаажчин сэтгүүлзүйг хүүхдийн сургуулиас хол хий
Түүний хувьд хүүхэд нь тус сургуульд суралцдаг эсэх нь эргэлзээтэй. Хэдхэн сарын өмнө өдгөө Ж.Соронзонгийн талаарх мэдээллийг цацах болсон сэтгүүлч С.Будрагчаатай хамтрах санал хүргүүлж байсан тэрбээр өдгөө сэтгүүлч залууг шантаажчинаар дуудан лайв хийх болжээ. Түүний мэдээллээр Ж.Соронзон захиралд ямар нэгэн буруу зүйл үгүй бөгөөд сэтгүүлч С.Будрагчааг шантааж хийн, Ж.Соронзонгоос мөнгө салгах гэж оролдож буй хэмээн хэлж байна.
Тэрбээр “Шантаажчин сэтгүүлзүйг хүүхдийн сургуулиас хол хий. С.Будрагчаа өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шантаажилж их хэмжээний мөнгө авсан” гэдгийг хэлж байна.
Сошиал од Б.Цэцэг: Соронзон гэх хүн бол олон соронзонгуудын зөвхөн нэг нь… гэж бодохоор аймшигтай
Хэдийгээр түүний хүүхэд тус сургуульд суралцдаггүй ч тэрбээр өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Ядуу, архичин гээд хэлчихээр ард түмэн алгаа ташина гээд бодчихсон юм байхдаа гөсрийн авгай ацаараа хүүхэд сургадаг юм өмөөрөөд үхэл алдаад байгаа хүмүүс ичээрэй. Соронзон гэх хүн бол олон соронзонгуудын зөвхөн нэг нь… гэж бодохоор аймшигтай” гэжээ.
1 сэтгэгдэл
Энэ 1 захиралыг халж шалгахад юу нь сүртэй ч билээ дээ хүүхэд нь байгаа улсууд л эсэргүзцээд эмээ өөрөө тэг ингэ гэж турхираад л байгаам биш үү Орос 3 р сургуульд хүүхэд оруулхад бөөн л мөнгө л ярьдаг ш дээ тэр мөнгөийг нь хэн нь авдаг юм гэхээс