Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»НМХГ-ын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Папарацци

НМХГ-ын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрхэм админBy Эрхэм админ09/12/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж анх шалгаж эхэлсэн.
Тэрбээр өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авч байсан гэдгийг хууль сахиулагчид тогтоож, шинжээчид ч 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл авхуулсан хэмээн дүгнэсэн байдаг. Уг хэргийг шалгах явцад бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсийн Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулсныг ч тогтоосон. НПГ-аас Ж.Ганзоригт Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар хахууль авсан”, 22.1-2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.


Тэрбээр бусдаас хахууль аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй хэмээдэг ч нотлох баримтуудаар хясан боогдуулж хахууль авсан, албан тушаалаа урвуулсан нь тогтоогдож байгаа гэж прокурорын байгууллагынхан үзсэн гэнэ. Эдгээр үйлдлээс гадна эхнэрийнхээ нэр дээр Баянзүрх дүүрэгт 100 ам метр үйлчилгээний талбай хахуульд авсан гэж буруутгаж буй юм билээ. Харин Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, “Алтай хаус” гэх хотхонд 101 ам метр талбай бүхий орон сууц төрсөн дүүгийнхээ нэр дээр авсан гэх үйлдэл нь 2012 онд болсон, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэрэгсэхгүй болгосон гэнэ. НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригт холбогдох хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.