Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026

    Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эрдэнэт үйлдвэрийн шинэ Ерөнхий захирал ажлаа хүлээн авлаа
Папарацци

Эрдэнэт үйлдвэрийн шинэ Ерөнхий захирал ажлаа хүлээн авлаа

Эрхэм админBy Эрхэм админ09/12/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлууд өнөөдөр ажлаа хүлээлцэж, хамт олондоо талархал дэвшүүлэн амжилт хүслээ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Б.Энх-Амгалан, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал болон үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагууд, уурхайчин хамт олны төлөөлөл оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группын даргаар томилогдсонтой холбогдуулан   үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Ёндонг томилсон тогтоолыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ үеэр уншиж танилцуулав.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олонтой хамтарч ажилласан зургаан жилийн хугацаа түүхэн он жилүүд байсныг онцолсон юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн газрын алсын хараа, эрхэм зорилгоо шинэчлэн тодорхойлж, үйлдвэрээ 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлээ таван жилээр багцлан төлөвлөж амжилттай хэрэгжүүлэн ажилласан. Дэлхий нийтэд цар тахал тархсан амаргүй, адармаатай цаг үе тохиосон ч бид 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, улс, орон нутгийн төсөвт 1 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь тухайн үед түүхэндээ хамгийн их үндэсний баялаг бүтээсэн жил болсон бол 2021 онд энэ амжилтаа ахиулж, 32.6 сая тн хүдэр боловсруулж, улс, орон нутгийн төсөвт 1.2 их наяд төгрөг  төвлөрүүлсэн. Өөрөөр хэлбэл 2021 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хоногт 8.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 3.4 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байлаа. Энэ нь 2016 онтой харьцуулахад долоо дахин өссөн үзүүлэлт юм. Энэ онд ч үйлдвэрлэл, эдийн засгийн хүлээгдэж буй гүйцэтгэл сайн гарна гэдэгт итгэл төгс байна. Уул уурхайн үйлдвэр оршин тогтнохын үндэс болсон эрдэс баялгийн нөөц өсгөх ажилд Үндсэн чиглэлийн эхний 5 жилд 30 орчим сая ам.доллар зарцуулсны үр дүнд Эрдэнэт үйлдвэр цаашид 70 орчим жил тасралтгүй ажиллах боломж бүрдсэн. Мөн бид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн олон төслийг амжилттай хэрэгжүүллээ. Энэ том үйлсийг бүтээлцсэн бахархлын эзэд, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон 7000 гаруй уурхайчдадаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, санасан ажил нь саадгүй бүтэж, амжилт бүтээл дүүрэн байж, хөгжин дэвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гээд ажлаа хүлээн авсан Г.Ёндон захиралд амжилт хүслээ.


Эрдэнэт үйлдвэрийн шинэ Ерөнхий захирал Г.Ёндон үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төслүүдийг эхлүүлж, цар тахлын улмаас улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийг чадварлаг удирдан зохион байгуулж, монголын ард түмний өмнө чухал үүрэг гүйцэтгэснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд онцлон тэмдэглэж Х.Бадамсүрэн баатартаа дахин талархал илэрхийлье гэв. Мөн сайдаар ажиллах хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, бүс нутгийн хөгжилд онцгойлон анхаарч ирсэн. Цаашид ч уламжлал, шинэчлэлийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллах болно хэмээн онцлов.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.