Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»”Риакшн” продакшныхан “ҮНЭГҮЙ” мюзикл инээдмийн жүжгээр үзэгчдэд БЭЛЭГ БАРИХ нь
Папарацци

”Риакшн” продакшныхан “ҮНЭГҮЙ” мюзикл инээдмийн жүжгээр үзэгчдэд БЭЛЭГ БАРИХ нь

Эрхэм админBy Эрхэм админ09/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Оросын нэрт зохиолч Красногоров В.С-ын “Дуулалт баатрын шунал тачаал” сонгодог мюзикл инээдмийн жүжгийг Риакшн продакшныхан албан ёсны эрхтэйгээр найруулан дэглэж “ЧИ НАДАД ХАЙРТАЙ” нэрээр үзэгчдийнхүртээл болгоход бэлэн болжээ.

Тодруулбал “Чи надад хайртай” мюзикл инээдмийн жүжиг нөгөөдөр буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн МҮЭСТО-д өдөр бүр 19:00 цагаас тоглогдох юм.

Уг жүжигт Реакшн продакшны залуус болох СТА Э.Тодгэрэл, СТА Х.Цасчихэр нараас гадна Төрийн Соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, СТА С.Батзориг / Ишчүү /, СТА Г.Отгонцэцэг, СТА Б.Одгэрэл, СТА Э.Нямханд, А.Оргил, Э.Төрбат, Б.Цогбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Анужин нар тоглох аж.

Ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, найруулагчаар Д.Дашдаваа, бүжгийн найруулагчаар Ш.Баасан нар ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолыг Б.Цогбаяр , Н.Лигдэн нар бичжээ. Тайзны зураачаар Л.Батбилэг ажиллаж байгаа бөгөөд уг уран бүтээлд нийт 50 гаруй уран бүтээлч оролцож байгаа ажээ.

Уг жүжиг нь цэвэр инээдмийн мюзикл жанрынх учраас эндээс та ямар ч стресс мэдрэхгүй гэсэн үг. Хайрын үнэ цэн, үнэнч хайр ямар байдгийг, үнэнч хайр сэтгэлийг мэдрэхийн тулд юуг даван туулах ёстой вэ гэдгийг энэхүү жүжгээс харж болно.

“ҮНЭГҮЙ” гэхийн учир нь тайзны жүжиг хамгийн багадаа 60 мянган төгрөгөөс эхэлж 300 мянга төгрөг хүрдэг бол нийгэм, эдийн засгийн хүнд цаг үед “Риакшн” продакшн суудлын эрэмбэ зааж 50, 80, 100 мянга зэргээр VIP суудал заахыг хүссэнгүй. Тэд хэлэхдээ бүх насны хүмүүст зориулж соён гэгээрүүлж, стресстэй нийгэмд бага ч гэсэн гэрэл асаах үүднээс ашиг харахгүйгээр бүх хүнд хүргэхийг зорьсон гэдгээ хэлж байв.

Урлаг бол олон нийтийг соён гэгээрүүлэх, бусдыг байлдан дагуулах зорилготой байдаг учраас хүн болгонд уран бүтээлээ хүргэхээр “Риакшн” продакшны жүжигчид болох Х.Цасчихэр, Э.Тодгэрэл нар энэ намрын хамгийн анхны тайзны уран бүтээл болох “ЧИ НАДАД ХАЙРТАЙ” мюзикл инээдмийн жүжгийн тасалбарын ашиг харахгүйгээр 15-30 мянган төгрөгөөр худалдаандгаргаад байна.

Тайзнаа авьяас чадвар нь ундарсан 12 уран бүтээлч жүжгийн дүрүүдийг амилуулна. Мюзикл уран бүтээлийг бүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Уг бүтээлд нийт 18 бүжигчин оролцож байгаа бөгөөд уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй биз ээ.

Тасалбарыг: https://ticket.mn/event/1311/

Тасалбарын үнэ: 30.000т, 15.000т

Лавлах утас: 88079283

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.