Монголд анх удаа зохион байгуулагдсан “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлэгт 220 гаруй охидоос сонгогдон, 16 моделиос шилдгээр шалгарч нэвтрүүлгийн ялагч болсон Монголын дараагийн топ модель Б.Цэрэндолгор буюу Цэкү.
Өдгөө 26 настай тэрбээр хувцас загварын торгон мэдрэмжтэй гэдгээ хаана ч гайхуулж чаддаг нэгэн.
Саяхан болсон нэгэн хүлээн авалтын үеэр хагас нүцгэлж ирсэн нь олны анхаарлыг татсан. Залуу насны гоо үзэсгэлэн, гоолиг бие галбираа ийнхүү тодотгож, бусдад гайхуулж ирсэнд олон хүн сайн муугаар хэлж байв.
Үнэндээ тэрбээр, өөрийн дотоод ертөнцөө ил гарган хувцаслах дуртай гэсэн. Түүний хувьд “Ач” Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгссөн бөгөөд “Монгол Модель” агентлагт харьяалагдан загвар өмсөж байна.
Б.Цэрэндолгорыг Ariunaa Suri маркийн дизайнер анх брэндийнхээ нүүр царайгаар сонгосноор загварын ертөнцөд хөл тавьж байжээ. Тэрээр Говь, Гоёо, Yamá Cashmere, Michel & Amazonka, Monalun зэрэг Монголын шилдэг брэндүүдийн загварын шоунд алхахаас гадна, Монголын үндэсний оператор G Mobile компанитай гэрээт моделиор ажиллаж байсан.