Ихэнх хүмүүсийн хувьд нэг мэргэжлээрээ удаан ажиллан гаргасан амжилтаараа олонд танигдаж нэр хүндтэй болох амаргүй. Тэгвэл нэг байтугай ажил, мэргэжил эзэмшин, түүгээрээ олонд алдаршсан хөл бөмбөг тайлбарлагч, кино дуу оруулагч, хөтлөгч, жүжигчин Д.Энхбаярыг манай папараци дуран онцлон буулгажээ.
Түүний хувьд 4000 мянга гаруй кинонд дуу оруулж, “Намрын синдром”, “Жексон амьд” тэргүүтэй киноны зохиолыг бичиж, мөн найруулж явсан тэрээр хийж буй бүхэндээ сэтгэлээсээ ханддаг инээмсэглэл тодруулсан нэгэн юм.
Урлагийнхан дундаа уншсан номоороо толгой цохидог тэрбээр оюуны өргөн мэдлэгтэй гэдгийг салбарынхан нь дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.