Кино урлагт гэр бүлээрээ хүчин зүтгэж яваа уран бүтээлчид бол Ц.Хүсэлбаатарынх. Охиноо мэргэжлийн жүжигчин болгосон тэрбээр хүүдээ өөрийнхөө мэргэжлийг эзэмшүүлж, найруулах ур чадварыг суулгаж байгаа. Уран бүтээлийн ард гэр бүлээрээ хүчин зүтгэдэг тэд тун удахгүй “Дайрлага” нэртэй уран сайхны адал явдалт, аймшгийн киногоо үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж буй.
Урлагийн гэр бүлийн түүчээг өөрөөрөө үргэлжлүүлж яваа найруулагч Ц.Хүсэлбаатар манай папараци дуранд хэрхэн үлдснийг сонирхуулж байна.