Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

    06/28/2026

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Реакшн” продакшны залуус “ЧИ НАДАД ХАЙРТАЙ” жүжгээ МҮЭСТO-нд нээлээ
Папарацци

“Реакшн” продакшны залуус “ЧИ НАДАД ХАЙРТАЙ” жүжгээ МҮЭСТO-нд нээлээ

Эрхэм админBy Эрхэм админ09/16/2022Updated:09/16/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Урлагт шинэ өнгө төрх, авьяас чадвараараа бусдаасаа ялгаран гарч ирж буй Реакшн продакшны залуус өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр “ЧИ НАДАД ХАЙРТАЙ” жүжгээ МҮЭСТO-нд нээлээ.

Нээлтийн үеэр ирсэн үзэгчид сэтгэл хангалуун байсан бөгөөд жүжгийн найруулага, бүжиг дэглэлт, жүжигчдийн ур чадварыг биширсээр гарсан талаараа сэтгэгдлээ цахим орчинд хуваалцжээ.
Реакшн продакшны үүсгэн байгуулагч болох СТА Э.Тодгэрэл, СТА Х.Цасчихэр нар энэ удаа нийгмийг соён гэгээрүүлэх, амьдралын сайн сайхан бүхнийг тодотгох, хайр дурлал, амьдралын мөн чанарыг таниулах зорилгоор Оросын нэрт зохиолч Красногоров В.С-ын “Дуулалт баатрын шунал тачаал” сонгодог мюзикл инээдмийн жүжгийг албан ёсны эрхтэйгээр найруулан дэглэжээ.

Уг жүжигт Реакшн продакшны залуус болох СТА Э.Тодгэрэл, СТА Х.Цасчихэр нараас гадна Төрийн Соёрхолт ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, СТА С.Батзориг / Ишчүү /, СТА Г.Отгонцэцэг, СТА Б.Одгэрэл, СТА Э.Нямханд, А.Оргил, Э.Төрбат, Б.Цогбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Анужин нар тоглож байна.
“Чи надад хайртай” жүжиг есдүгээр сарын 15-аас эхлэн өдөр бүр МҮЭСТ-нд тоглож байна. Реакшн продакшны хувьд салбартаа манлайлагч, шилдгүүдтэй хамтран ажилласнаараа онцлог байлаа.
Ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, найруулагчаар Д.Дашдаваа, бүжгийн найруулагчаар Ш.Баасан нар ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолыг Б.Цогбаяр , Н.Лигдэн нар бичжээ. Тайзны зураачаар Л.Батбилэг ажиллаж байгаа бөгөөд уг уран бүтээлд нийт 50 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм.
Уг жүжиг нь цэвэр инээдмийн мюзикл жанрынх учраас эндээс та ямар ч стресс мэдрэхгүй гэсэн үг. Хайрын үнэ цэн, үнэнч хайр ямар байдгийг, үнэнч хайр сэтгэлийг мэдрэхийн тулд юуг даван туулах ёстой вэ гэдгийг энэхүү жүжгээс харж болно.
Тайзнаа авьяас чадвар нь ундарсан 12 уран бүтээлч жүжгийн дүрүүдийг амилуулна. Мюзикл уран бүтээлийг бүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Уг бүтээлд нийт 18 бүжигчин оролцож байгаа юм.

Нэмж дурдахад СТА Э.Тодгэрэл жүжигт дуулагдах 12 дууны үгийг өөрөө зохиосон байна. Жүжгийн тасалбарыг ticket.mn болон МҮЭСТ-ны кассаар худалдаалж байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.