Аз сорьсон, эр зориг, авхаалж самбаа шаардсан авто спортоор тууштай хичээллэж, тив, дэлхийн олон тэмцээнд уралдаанд улсынхаа далбааг мандуулж ирсэн авто спортын ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Болдбаатарыг папараци дурандаа онцоллоо.
Тэрбээр, Монголын авто спортын анхны гавьяат тамирчин юм. “Авто спортыг л Монголд сайхан хөгжүүлмээр байна. Үүний төлөө би бүх амьдралаа зориулна” хэмээн ярих Гавьяат тамирчин Д.Болдбаатар эхнэр хоёр охины хамт амьдардаг.