Одоогоос дөрвөн жилийн өмнө нэгэн нөхөр баарны гадна сэлэм эргүүлж, ойр хавийнхнаа айлгаж ичээж байсныг уншигч та мартаагүй бизээ. Тэгвэл энэ удаад бид “сэлэмчин Бямбаа” гэх энэ эрхмийг онцлон папараци дурандаа буулгалаа.
Түүний хувьд ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны төрсөн дүү гэдгээрээ алдартай.
Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд танхайрч, сэлэм эргүүлэн бусдын бие махбодид халдахыг завдсан нь С.Бямбацогтыг олонд таниулсан.
С.Бямбацогт гэх энэ залуу ах С.Мөнхчулуунаасаа авсан гэх “Vip security” хамгаалалтын албыг эзэмшиж МҮЭСТО, СТӨ гэх мэт үзвэр үйлчилгээний газрууд, нэр нөлөө бүхий баар цэнгээний газруудын хамгаалалтыг хариуцаж ажилладаг аж. Улмаар олон жил баарны хамгаалалт хариуцсан туршлага дээрээ үндэслэж өөрийн гэсэн “Аригү” нэртэй баарны эзэн.