Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

    06/28/2026

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Театрын урлагт 25 жил зүтгэсэн Б.Отгонбат манай дуранд
Папарацци

Театрын урлагт 25 жил зүтгэсэн Б.Отгонбат манай дуранд

Эрхэм админBy Эрхэм админ09/18/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Жүжигчин, хөтлөгч, багш, дарга гээд олон гуншинтай Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Баатарын Отгонбат амьдралынхаа 24 жилийг Эрдмийн театрын тайзнаа, их урлагийн төлөө зориулсан нэгэн.
Тэрбээр энэ оны эхэнд Олон улсын хүүхдийн Найрамдалцогцолборын ерөнхий захирлаар томилогдсоноор театраа орхисон ч харь элгийнх болчихож чадахгүй шинэ уран бүтээлийнх нь талаар сураг тавьж, бас ч зүгээргүй хушуу нэмж суудаг гэсэн.
Б.Отгонбат СУИС-ийг 1995 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн удирдлагад төгсөөд телевизид ажиллаж байгаад УДЭТ-т хоёр жилийн дараа буюу 1997 оны аравдугаар сарын 3-нд энд удахгүй дээ гэсэн хатуу бодолтой ирж
Энэ тухайгаа 1993 онд намайг гуравдугаар курст ордог жил СУИС төлбөртэй болсон юм. Тэгэхэд төлбөрөө төлүүлэх гээд манай ангийн Баярхүү сүүлд нийслэлийн Засаг даргын орлогч байсан бид хоёр Г.Доржсамбуу багш дээр очлоо. Багш биднийг тэр үеийн театрын дарга Б.Зориг гуай дээр дагуулж орсон. Хэн болохоо харуулж ч амжаагүй хоёр оюутанд итгээд гэрээ байгуулж, тэрнийх нь ачаар сүүлийн хоёр жилийнхээ сургалтын төлбөрийг Драмын театрын нэр дээр Төрийн сангаар төлүүлсэн юм. Тэгсэн хэрнээ төгсөөд ангийнхаа Ичинхорлоо, Чимгээ нартай хамт телевиз рүү явчихсан. Төгсөх курст тайзны ярианы Долгор багш, Цэрэндагва багш нарын тусламжтай Халтар царайт гэж олон ангит кинонд дуу оруулаад үзчихсэн, бас хүүхэд байхдаа радиод нэвтрүүлэг уншдаг байсан болохоор телевиз рүү их сэтгэлтэй ч байж.
Телевизид байсан чинь миний дипломын хэрэг мандаад. Төрийн сангийн зээлээр сурсан болохоор диплом маань барьцаанд. Нэр дээрээ сургасан газартаа очих ёстой байдаг. Тэгээд Драмын театрт хоёр жил хэртэй ажиллаж цалингаасаа сургалтын төлбөрөө буцааж төлчихөөд телевиз рүүгээ явна даа гэсэн бодолтой очоод тэр чигтээ шингэсэн л дээ хэмээн хуучилсан.
Тэр цагаас хойш энэ оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл театраасаа, тайзнаасаа холдолгүй явахдаа жирийн жүжигчнээс уран бүтээлийн бодлого тодорхойлолцох удирдлагын багт зүтгэж, театрын түүхэнд Үйлдвэрчний хорооны даргын албыг хамгийн удаан хашсан хэмээн театрын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Театрт ажиллах хугацаандаа Б.Отгонбат алтан үеийн алдартнууд, дунд үеийн гайхалтай жүжигчид, шинэ гарч ирж буй залуу уран бүтээлчид гээд бүх үеийнхэнтэй хамтран тайзнаа “Үгүйлэгдсэн хайр” “Тамгагүй төр” “Саран хөхөө” “Амьгүй албат” “Анна Каренина” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог олон бүтээлд тоглосон юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.