Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026

    Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Энэ цагийн Дорнын их яруу найрагч Ц.Бавуудоржийн “их амгалан” манай дуранд
Папарацци

Энэ цагийн Дорнын их яруу найрагч Ц.Бавуудоржийн “их амгалан” манай дуранд

Эрхэм админBy Эрхэм админ09/19/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дорнын өнгө аятай бүтээлүүдээрээ энэ цагийн найрагчдаас ялгардаг уран бүтээлч бол Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж. “Номын баяр”-ын хоймрийг эзэгнэсэн түүнийг папараци дурандаа буулгалаа.
Цогтой бөгөөд гүн бодлогоширол, ахуйн анир гүмийг мэдэрсэн гэмээр тэр ерээд оны яруу найргийн бүгээн анир. “Салхин зүгээс цэцгийн цагаан цомирлог дэлгэнэ” гэж шүлэг шиг мөрөөр номоо нэрлэж, сар шиг шүлгүүдээ тэрлэн Монголын яруу найргийн торхонд үлдээсэн дорнын их найрагч. Ерөөс тэр байгаль болоод юмсын оршин тогтнолыг торгон мэдэрч, түүнийгээ тархи болон зүрхээрээ гүн гүнзгий боловсруулж, онож буулгадаг нэгэн.
Арван жилийн сурагчид түүний “Монголын их амар амгалан” шүлгийг цээжилдэг байсан. “Мордож буй улаан дээлтэй өвгөн, Монголын их амар амгалан” гэж эхэлдэг тэр шүлгийн өвгөн нь Ц.Бавуудорж найрагч өөрөө мэт санагддаг. Ахуйн анир, амар амгаланг тэр ийнхүү соргороор мэдэрч, дотроо бясалгаж, эцэст нь бүтээл болгон гаргадгийн нэг жишээ түүний эл шүлгээр бүрнээ батлагддаг. “Эрдэнийн сормуусаа униарт дүрж адуу унтах, Монголын их амар амгалан” гэж мэдрэх нь хэд бол. Одоо энэ мөрийг ха нэг уншихад амар тайван болох шиг цаанаа нэг тайван мэдрэмж авдаг.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.