Энэ цагийн уран зохиолын өнгийг өөрийнхөөрөө тодорхойлж яваа бүсгүйчүүдийн нэг бол бол сэтгүүлч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа. Өврийн хангайн өөрийн бичсэн зохиолдоо тамгалж явдаг тэрбээр “Номын баяр”-ын хойморт мишээл тодруулан суусныг манай папараци дуран онцлон буулгажээ.
Өдгөө 50 насны босго “хөндөж” яваа тэрбээр хэдхэн хоногийн өмнө гавьяатын найраа сүр дуулиантай хийсэн. Энэ удаагийн номын баярт тэрбээр “Сансрын салхи” яруу найргийн ном, “Сарны урсгал” богино өгүүллэгийн ном, “Сорхугтани”, “Самар хатан”, “Сайн хаан Бат”, “Сэтгэл залгигч хот”, “Тогосын цөс” зэрэг романуудаа уншигчдад өргөн барьжээ.