Удам залгасан уран бүтээлч гэдгээ байнга илэрхийлдэг жүжигчин Б.Ариунбямба энэ цагийн хамгийн үнэтэй, авьяаслаг эрэгтэй жүжигчин.
Анхлан “Ар хударга” кинонд эсрэг дүрийг чадварлагаар бүтээж олонд танигдсан тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Зура-2 цурам ажиллагаа” кинонд Цогт хэмээх нууцын нууц зэрэглэлд байдаг тагнуулч залуугийн дүрийг бүтээсэн.
Бүтээсэн дүрээрээ бүсгүйчүүдийн хайрыг булаалсан түүний “Нэг сэтгэлд хоёр үхээд яахав” гэдэг үг тухайн киноны шигтгээ болсон гэхэд болно.
Ямартаа ч, охид бүсгүйчүүдийн крашийн тоог нэгээр нэмсэн түүнийг папараци дурандаа хэрхэн буулгасныг сонирхуулж байна.


