Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Байнгын бус ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно
Гэмт хэрэг

Байнгын бус ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно

Эрхэм админBy Эрхэм админ09/19/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Иргэн Анар нь “Отгон” ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, нөхөн олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “Отгон” ХХК-ийн захирлаас “…гэрээний хугацаа дууссанаар ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Анар нь “Отгон” ХХК-д богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд уг ажлын байр нь байнгын ажлын байр эсэх, үүнтэй холбоотойгоор уг ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болох эсэх асуудлаар талууд маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар үйл ажиллагааны онцлог, бизнесийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан байнгын бус ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж болохыг зөвшөөрсөн байдаг.

“Отгон” ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг баталсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “уурхайн төлөвлөлтийн техникч” гэх ажлын байр нь байнгын бус ажлын байр буюу гэрээт ажил болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхээс, ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр байнгын бус ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж чөлөөлөгдсөн ажилтныг эгүүлэн томилох боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн “байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах болсныг нотолж чадаагүй, хууль буруу хэрэглэсэн” гэх гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, гомдол үндэслэлгүй байсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.