Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

    06/28/2026

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хоймор нутгийн дуучин залуус хуучны дуунуудыг тайзнаа дахин “төрүүлнэ”
Папарацци

Хоймор нутгийн дуучин залуус хуучны дуунуудыг тайзнаа дахин “төрүүлнэ”

Эрхэм админBy Эрхэм админ09/19/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хоймор сайхан нутгаар овоглосон хоёр дуучин залуу хамтарсан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсныг уншигч танд дуулгахад таатай байна. Тодруулбал, 80,90-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан “Номин талст” хамтлагийн Дээгий буюу Алтангадас одонт, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн, СТА О.Баянмөнх нар “Найрсан дуулъя” хүндэтгэлийн тоглолтоороо энэ сарын 27-нд эрхэм үзэгч, сонсогч та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болжээ.

Уянгалаг намуухан атлаа этгээд донжлог хоолой, урлагийн төлөөх халуун сэтгэл нь цаг ямагт гайхалтай тансаг бүтээлээр илрэн гарч байдаг өвөрмөц ертөнцтэй дуучин бол Т.Дэлгэрмөрөн. Түүний амилуулсан “Тэнгэрийн бүсгүй”, “Хайрын дээд хань минь”, “Наянбулаг” зэрэг уран бүтээлүүд нь хэдийнэ монголчуудын сонсох дуртай уран бүтээл болжээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаар овоглодог дуучин маань энэ удаа  жаран жарныг дамжин дуулагдсан хуучны уран бүтээлүүдийг уран бүтээлийн андтайгаа хамтран “амьд”-аар буюу гитарчин, ая зохиогч Д.

Өлзий-Оршихтой хамтран амилуулах аж.

Харин “Монголын Швейцарь” хэмээгдэх Хөвсгөлийн ян сарьдаг уулсын дунд дуулж өссөн, баргил хоолойт дуучин Отгойн Баянмөнхийг бид “Эх орон тайван байна”, “Зүрх чам руу”, “Омогшил” зэрэг эх орон, цэрэг эрс, эгэлхэн хайрын тухай огшиж, омогших олон бүтээлээр нь мэдэх билээ.

Т.Дэлгэрмөрөнгийн уянгалаг хоолой, О.Баянмөнхийн цэрэг, армийн дуунд төгс зохицох баргил хоолой нэгэн үдэш, нэгэн тайзнаа хоршиж “Ааваа дурсана”, “Хөөрхөн борлог морь”, “Эхийн тухай дуу”, “Хангайн дуу”, “Миний аав адуучин”, “Сэвтээ нь үгүй сэтгэл”, “Дэнжийн ногоо”, “Гайхмаараа”, “Туулын урсгал”, “Намрын өнгө” гээд  алтан үеийн гэх тодотголтой яруу найрагч, хөгжмийн зохиолчдын дуунуудыг хэрхэн шинэчлэн “төрүүлэх” вэ гэдэг нь тунчиг сонирхолтой байх биз ээ. Тоглолт есдүгээр сарын 27-нд Улаанбаатар паласын концертын танхимд 15.00, 20.00 цагуудаас тус тус болох бөгөөд дуунд дуртай монголчууд, улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулсан ахмадууд та бүхнийг нэгэн үдэш дуугаар цэнгүүлэх нь ээ.

Ухаарал шингээсэн утга яруу үг, сэтгэл зүрхийг хөвсөлзүүлэх тансаг ая эгшгээр нэгэн үдэш хөглөгдөж, хайртай дуучидтайгаа хамтдаа найрсан дуулах энэ тоглолтод  үзэгч та бүхнийг хүндэтгэн урьж байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 75754141, 95594141, 94994141 дугаараас лавлахаас гадна ticket.mn 1900-1800, 1900-1950 UB паласын билетээр кассаар тус тус захиалан үнэгүй хүргүүлэн аваарай.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.