Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дарханы замын бүтээн байгуулалтыг гацаасан хэрэгт холбогдогчдыг саатуулж эхэллээ
Папарацци

Дарханы замын бүтээн байгуулалтыг гацаасан хэрэгт холбогдогчдыг саатуулж эхэллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/23/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ.

Тодруулбал, уг замыг барих сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тухайн үеийн сайд, яамны мэргэжилтнүүд, Автозамын газрынхан гээд нэлээд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авч буй.

Энэ хүрээнд өчигдөр З.Буяннэмэх гэх залууг албадан саатууллаа. Ажиллах хүч, техник тоног төхөөрөмжгүй, зам барих туршлагагүй БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг тендерт шалгаруулахад нөлөөлж, хээл хахууль зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт түүнийг сэжиглэн цагдан хорьсныг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр тухайн үеийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ойр дотно харилцдаг нэгэн учраас Тендерийн хороонд нөлөөлсөн байж болзошгүй гэж тус яамны нэрээ хэлэхийг хүсээгүй нэг бус хүн өгүүлсэн юм.

Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох “Чайна гео инженеринг корпорац” компанийг тендерийн шаардлага хангаагүй байхад З.Буяннэмэх Тендерийн хорооныхонд нөлөөлснөөр ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд дээрх эл аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэнэ. “Чайна гео инженеринг корпорац” ХХК нь Өндөрхөөн-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байдаг. ЗТХЯ-наас уг аж ахуйн нэгжийн эсрэг зарга мэдүүлж, маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад З.Буяннэмэх тэргүүтний оролцоотойгоор Дарханы замын бүтээн байгуулалтад оролцох тендерт шалгарсан аж.

Ингэхдээ ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд сонгон шалгаруулалтын баримт бичгийг өөрчлөн шүүх, арбитрын маргаантай оролцогчийг шалгаруулахгүй байх заалтыг нь хасаж байгаад “Чайна гео инженеринг корпорац” компанийг ялуулсан гэнэ.

Уг компани нь Улаанбаатар-Дархан чиглэлийн замын дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг барихаар болсон ч ажлаа төдийлөн үр дүнтэй гүйцэтгээгүй, удаашралтай байгаа нь ийнхүү хууль сахиулах байгууллагынханд шалгуулах үндэслэл болсон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.