Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Цагдан хорих байранд дахиад сэжигтэн нас баржээ
Гэмт хэрэг

Цагдан хорих байранд дахиад сэжигтэн нас баржээ

coolBy cool09/26/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email


Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн энэ сарын 22-ны 19.00 цагийн үед учир битүүлгээр нас барсан талаар бид өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа хорих ангийн Цагдан хорих байранд дахиад сэжигтэн нас баржээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд 64 настай Б өнгөрсөн бямба гарагт мөн л ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай тэрбээр бусдын амийг хохироосон хэрэгт холбогдон цагдан хоригдож байсан нэгэн агаад зүрх, судасны өвчтэй, эмчийн хяналтад байсан нэгэн аж. Уг нь хорих анги, Цагдан хорих байранд их эмч нар ажилладаг. Шүүхээр гэм буруутай, эсэхийг нь эцэслэн тогтоогоогүй хүмүүс Цагдан хорих байранд бие нь муудаж байхад эмч, сувилагч нар нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үгүйг холбогдох байгууллагынхан шалгаж тогтоох биз ээ. Гэм буруутай, эсэхийг нь шүүх эцэслэн тогтоогоогүй байсан хоёр хүн цаг бусаар хорвоог орхисон асуудлыг ШШГЕГ-ын удирдлага анхааралдаа авч харьяа хорих ангийнхан нь удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлага ямар байсныг сайтар нягтлах биз ээ.

сэрэмжлүүлэг ШШГЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.