Шинэ сар, ширхэглэн бударсан цастай эхэлсэн билээ. Уншигч танд шинэ сар, шинэ долоо хоногийн мэндийг хүргэж Аравдугаар сарын ордуудын зурхайг хүргэж байна.

Хонь
Энэ сарын эхээр чухал стратегиа хэрэгжүүлэхэд яг тохирсон цаг ба таны санхүү аюулгүй байдлыг тань өсгөнө. Эрүүл мэнддээ хэтэрхий хайнга хандаж байгаа тул бие тавгүйтнэ. Таны эргэн тойронд хэцүү нөхцөл байдал, төвөгтэй муу зүйл хүрээлсэн мэт мэдрэмж төрнө. Ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол зөв эсэхийг нягтлаарай. Сарын дунд үед таны хайрын харилцаанд анхаарал хэрэгтэй болно. Хэт их зугаа цэнгэлээс болж та асуудалд орж магадгүй. Татвартай холбоотой асуудал таныг сорьж, сэтгэлийг зовооно. Та ажил хэрэгт бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй болно. Таны эрч хүч буурах ч зарим үйл явдал сэтгэлийг тань бага ч болов тайвшруулна. Өөрийн тогтсон зуршлаар энгийн байх нь сайн үр дагавартай. Шинийг эхлэхээсээ өмнө хийж амжаагүй орхисон ажлаа гүйцээ. Тэвчээргүй байдал нэмэгдэх ч төрөлхийн аливааг хэрсүү ухаанаар шийддэг зан таныг аварна. Сарын сүүл рүү ажил хэргийн янз бүрийн үйл ажиллагаанд амжилт олох нь эргэлзээтэй. Хоосон амлалт нь баярлуулахаасаа илүү чирэгдэл учруулж магадгүй. Та давуу байхын тулд бүх зүйлийг хийгээд байх шаардлагагүй. Сайн зохион байгуулалттай байх аргыг сонго. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд одоогийн бизнесийн чиг хандлага хөгжин дэвших магадлалтай байна. Таны хайрын амьдрал ерөнхийдөө тайван байх бөгөөд дулаан мэдрэмж, сэтгэл хангалуун байдал илүүтэйгээр давамгайлах бололтой.
Үхэр
Энэ сарын эхээр аль болох тайван, тогтвортой байхыг хичээ. Сэтгэлийн гутралд орох магадлалтай. Та эрхэлж буй үйл ажиллагаандаа ямар ч сонирхолгүй, бүх зүйлд сэтгэл дундуур болж болзошгүй. Хайрын харьцаанд хүндрэл учирч магадгүй. Ажил дээрээ та ааш муутай дарга, удирдлагуудтайгаа учраа ололцох гэж хичээх хэрэгтэй ч хувийн амьдралдаа амар амгаланг мэдрэхийг хичээ. Сарын дунд үед зарим үнэнийг хүлээн зөвшөөрөхөд танд хэцүү санагдаж байвал үүнийхээ талаар хэн нэгэн ойр дотнын хүнтэйгээ нухацтай ярилцаж нэг үзээрэй. Нарийн зүйлсийг дахин дахин дотроо бодож толгойгоо гашилгаснаас сайтар ярилц. Хайрын харилцаа салах дээрээ тулсан бол зөвлөгөө авах нь зөв сонголт болно. Зээлийн асуудалтай байгаа бол банкин дээр очиж зохицуул. Өр зээлээ бага хүүтэй хувийн зээлээр солих боломж хай. Санхүүгийн асуудлаа шийдвэл өндөр орлого олох боломжтой байна. Зарим ганц бие эрчүүд хайрын хайгуулын талаар тууштай зохицуулалт хийнэ. Саяхан гэрлэсэн хосууд бал сарын аялалд гарна. Сарын сүүл рүү хайр дурлалын холбоо өөрийгөө илэрхийлэх боломжийг тань хязгаарлана. Хосуудын хооронд гарсан маргаан түр зуурынх байх тул шийдэмгий үйлдэл хийх хэрэггүй. Та чухал эд зүйл худалдаж авахаасаа өмнө сайтар шалгаж үз эсвэл түрээсэлж авсан ч болно. Та шинэ машин техникийн авахаасаа өмнө бүрэн ашиглаж чадах эсэхээ бод. Мэдлэгээ дээшлүүлэх гайхалтай боломж гарч ирвэл өмнө нь ийм алхам хийж байгаагүй гээд гарч буй боломжоо үгүй хийх хэрэггүй. Ажил хэргийг хойш тавьж, өөрийн амьдралыг нэгдүгээрт тавь. Та эрүүл мэнддээ санаа зовж эхлэх нь. Хууч өвчин сэдрэх аюултай байгаа тул аль болох болгоомжтой байж урьдчилан сэргийл.
Ихэр
Энэ сарын эхээр аливаа зүйл ойлгомжгүй, нэг л болж өгөхгүй байвал бусдын зөвлөгөөг сонсож үзэх хэрэгтэй. Бизнесийн түншүүд болон нийгмийн янз бүрийн төлөөлөлтэй ажил ярихдаа ухаалаг байдал, асуудлыг хялбархан шийддэг зангаа урьтал болго. Гэрээ сайхан засаж тохижуулбал тав тухтай орчныг бүрдүүлж чадна. Гэхдээ энэ нь таны санхүүд шууд нөлөөлөх тул бага зэрэг хүндрэл гарна. Тиймээс зайлшгүй худалдаж авах зүйлдээ л мөнгө зарцуул. Мөн ямар ч зүйлийг худалдан авахаасаа өмнө сайтар шалгахгүй бол та дэмий мөнгөө үрсэн байдалд орох бололтой. Сарын дунд үед од эрхэс таны бүтээлч чанарыг өсөн нэмэгдүүлснээр шинэхэн түнштэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлж, албан тушаалын шат ахиж эсвэл авьяас чадвараа бүрэн дүүрэн ашиглаж чадна. Нийгмийн үйл ажиллагаанууд таатай байх ба шинэ харилцаа холбоонууд ч бас байгуулагдана. Таны гэр бүлд байсан асуудлууд алга болж харилцааны өнгө аясыг өөрчилнө. Боломжууд хязгаарлагдмал ч таны амьдралд шинэ эерэг хандлага орж ирнэ. Таны биеэ авч явах байдлыг хүмүүс ажиглаж байна. Хайр дурлалын адал явдал хүндрэл авчирч магадгүй. Сарын сүүлээр танд их ажиллагаа шаардсан хобби байсан ч ажлын ачааллаас үүссэн стрессээс гарахын тулд түүгээрээ оролд. Ажлаас гадуурх нийгмийн үйл ажиллагаа таныг хөгжөөнө. Хайр дурлалд одтой байж, ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах болно. Хэн нэгэнтэй ярилцсанаар хүсэл зориг, зорилгоо эргэн нэг харах боломжийг өгнө. Хэн нэгэн чухал хүндээ жоохон ч гэсэн халамж хайр тавихгүй бол мэдрэмж нурах болно. Гэхдээ сайн хандлагууд ажиглагдана. Сайн санааны үйл ажиллагаанд оролцсон хүмүүс хамтын хүчээр хийж чадсан зүйлдээ баярлах болно.
Мэлхий
Энэ сарын эхээр нийтэч, санаачилгатай байх нь таныг албан тушаал дэвшүүлнэ. Нэлээд сорилттой тулгарна. Энэ бүхэн таныг ажлаа хийхэд саад болох ба сэтгэл хангалуун бус байдалд хүргэнэ. Хэрэв та анхааралтай байхгүй бол түргэн зан, үүрэг хариуцлагаасаа зугтах хүсэл тань таныг дийлэх болно. Сарын дунд үед ганц бие хүмүүс сэтгэлийг чинь эзэмдэх хэн нэгэнтэй учирна. Шинэ адал явдал хайгчид болон амжилтын замаар алхахыг хүсэгчид санаачилгатай байх нь зөв. Таны идэвх зүтгэлийг шагнах болно. Амьдралдаа туршилт хийхээс бүү ай. Та өөрийн зөн совиндоо итгэж болно. Бүх холбоогоо ашиглаж, хамгийн үнэн мэдээллийг авах боломжийг бүү алд. Шийдвэр гаргах, болон гэрээ хэлцэлд гарын үсэг зурахад тааламжтай үе байх болно. Сарын сүүлээр ганц бие хүмүүс хандив цуглуулах сайн үйлсийн ажиллагаанд очвол зүгээр. Тэнд таны үзэл бодлыг хуваалцах онцгой нэгэнтэй учирч болох юм. Ямар нэг юм худалдаж авах гэж байгаа бол бага зэрэг сэрэмжтэй, мэдрэмжтэй байгаарай гэж зөвлөе. Огт хэрэггүй зүйлийг хэт өндөр үнээр авахаас болгоомжил. Уран бүтээлч хүмүүст өвөрмөц санаа шийдэл үр бүтээлтэй байх бөгөөд энэ үед гайхалтай бүтээл туурвиж чадна. Эрүүл мэнддээ анхаар. Харшил хөдөлж болзошгүй. Хоол хүнсэндээ сайн анхаарснаар амархан эмчлэгдэнэ.
Арслан
Энэ сарын эхээр орлогын шинэ эх үүсвэр идэвхтэй хайх боловч эргэлзээтэй саналаас зайлсхий. Ажил хэргээ болон харилцаагаа зөв сонгож авбал ашиг авчирна. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх боловч хэт их сэтгэл хөдлөл таныг сүйтгэж мэдэх юм. Хардалт болон нууц явуулга, өдөөн хатгасан байдлаас болж хэрүүл шуугиан гаргахгүй байхыг од эрхэс танд анхааруулж байна. Энэ сарын дунд үед од эрхэс таны албан тушаал ахих хүсэл зорилгод туслахад бэлэн байна. Энэ үе бол бясалгал хийхэд их тохиромжтой үе бөгөөд өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгож юу хүсэж мөрөөддөгөө олж мэдэх болно. Хэдийгээр таны тэсвэр зориг тэвчээрийг шалгах хэд хэдэн сорилтууд тулгарч болох ч бүтээмж өндөртэй байна. Сарын сүүлээр худалдан авалт хийхдээ хэтрүүлэх хэрэггүй. Зарлагадаа хяналт тавих нь ухаалаг хэрэг болно. Төлөвлөөгүй гэнэтийн зардал гарах нь ойр дотнын хүмүүстэйгээ түнжин хагарахад хүргэж болзошгүй. Хайрын харьцаагаа маш чухалд үзэж байгаа бол танаас анхаарал, халамж их шаардана. Янз бүрийн үйл явдлын хажуугаар тоолгүй өнгөрч, урагш харан нөхцөл байдлыг өөрийнхөөрөө даван туул.
Охин
Энэ сарын эхээр зөн билиг таны бодлыг хурцалж сэрэмжтэй байлгах болно. Хэрвээ чухал уулзалт, хугацаанд нь дуусгах ажил байгаа бол анхаарал сарниулах бүхнээс холдох хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа нэг шат ахиж магадгүй. Хайр сэтгэлийн ачаар урам зориг дүүрэн байна. Гэртээ ямар өөрчлөлт хийхийг хүсэж байгаагаа олж мэдэхийг хичээ. Энэ сарын дунд үед гэр бүлийн асуудал болон хувийн амьдралаа хооронд нь тэнцвэртэй байлгахыг хичээ. Ганц бие хүмүүс насан туршийн хайраа олох өндөр магадлалтай байна. Хосуудын хувьд романтик харьцаа таатай хэвээр байх болно. Санхүүгийн асуудал хамтрагчдын хооронд үүсэх зөрчлийн гол шалтгаан болно. Бизнесийн асуудлыг дахин авч үзэх бөгөөд хуулийн зөвлөгөө авахад зардлаа хэмнэх хэрэггүй. Таны бусдыг татах чадвар өндөр байх тул өөрийн сэтгэл санааны байдал, шаардлагаа бусдад ойлгуулахад хялбар байна. Сарын сүүл рүү хэт их ажиллаж, ядрахаас сэргийл. Хэрвээ та нийтэч бус бол багаар бус ганцаар ажиллах нь тааламжтай. Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Ийм үед бие даан ажилла. Сонор сэрэмжээ дээшлүүл. Аливаа асуудлыг шийдэхийн тулд хувийн сахилга бат сайтай байх хэрэгтэй. Хөдөлгөөн багатай байгаа бол спортоор хичээллэх нь сайхан санаа бөгөөд биеийн эрүүл мэндээ хангалттай сайн хэмжээнд хүргэ. Мөн хоолныхоо дэглэмдээ ч эрүүл сонголт хий.
Жинлүүр
Энэ сарын эхэн үед өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах нь ашигтай байж болох юм. Хэрэв өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлье гэж бодож байвал хувийн сахилга батаа сайжруул. Хамт олны уур амьсгал таатай байх учраас багийн ажилд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Хэрвээ найз чинь танд нууцаа дэлгэвэл түүнийг нь удаан хугацааны турш хадгалаарай. Хайр дурлалтай эсвэл шинэ танилтай учирна. Сарын дунд үед өөрийн уран сэтгэмж, зөн совин, хурц ухаандаа анхаарлаа төвлөрүүл. Зүүд тань зөнтэй байх тул санаж буй бүхнээ тэмдэглэж эерэг талаас нь тайлбарлахыг оролдоорой. Од эрхсийн тааламжтай нөлөөгөөр та эрч хүчийг бүрэн мэдрэх болно. Өөртөө итгэлтэй байдал огцом өсөх бөгөөд таны тод томруун амбиц амжилтад хүргэх болно. Таны хүсэж буй зүйлсийг бусад хүмүүс мэддэг гэж найдсаны хэрэггүй. Тиймээс өөрийгөө тодорхой ойлгуул. Сарын сүүл рүү албан тушаал ахих боломж гарна. Өөрийн бүтээлч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, шинийг эхлэх болон өмнөх ажлаа цэгцлэх зэрэгт тохиромжтой цаг байна. Удирдлагадаа цалингаа нэмэгдүүлэх болон тушаал дэвших талаар санал тавь. Ажил дээрх эерэг өөрчлөлт нэмэгдэх бөгөөд одоо тохиолдож байгаа бүхэн далайц ихтэй байна. Хайр дурлалын адал явдал тааламжгүй. Энэ нь таны сэтгэлийг шархлуулж магадгүй байна.
Хилэнц
Энэ сарын эхээр өвдөхгүйн тулд эрүүл хоол хүнс хэрэглэхэд анхаарал тавь. Албан тушаал ахих болон нийгмийн нэр хүндээ өсгөх зэрэгт аз од гийнэ. Бичиг баримт бүрдүүлэхдээ алдаа бүү гарга. Чөлөөтэй сэтгэж, бүтээлч чадвараа ашигла. Хэрвээ та машин авахаар төлөвлөж байгаа бол машин механизм сайн мэддэг хүнтэй хамт явж, дараа нь харамсахааргүй сонголт хийгээрэй. Сарын дунд үед амьдралдаа учир битүүлэг зүйлсийг оруулах нь таны эрч хүч урам зоригийг нэмэгдүүлэх болно. Гэхдээ төөрөгдөлд орж болзошгүй тул гаднаас нь харахад сайхан зүйлд бүү итгэ. Яаруу сандруу шийдвэр бүү гарга. Хуурамч бардам зан хэрэггүй. Сонирхолтой мэргэжил эзэмших нь шинэ боломжуудыг бий болгоно. Уран бүтээлч хүмүүс амьдралдаа шинэ өөрчлөлт хийхэд хөтлөх зүйлтэй холбогдоно. Сарын сүүлээр санхүүгийн асуудал дээр алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Ажлын ярилцлага, бизнес уулзалт зэрэгт туйлын анхааралтай ханд. Зарим хүмүүс хариуцлагатай албан тушаалд томилогдсоноор нэр хүнд нь дээшилнэ. Аливаа тохиолдолд найдвартай түнш байж, амлалтаа биелүүл. Шийдвэр гаргахдаа судалгаан дээр тулгуурлавал тоо худлаа хэлэхгүй. Гэр бүлийн асуудал шийдэхэд тохиромжтой.
Нум
Энэ сарын эхэн үед болж байгаа үйл явдлууд танд шинэ ажил мэргэжлийн өсөлт авчрах буюу эсвэл танд өөр нэг явах жим гаргаж өгч болох юм. Анхаарал болгоомжгүй хэлсэн амлалтууд таныг таагүй байдалд оруулах магадлалтай. Та тогтвортой байж, бусдын үгийг бус өөрийн үзэл бодлоо дагахыг оролд. Олны анхаарлын төвд байхаас зайлсхийснээр зарим чухал ажлаа хийж дуусгана. Гэр бүлтэй холбоотой таатай нөхцөл байдлууд бий болно. Гэхдээ танд эрх чөлөөтэй байх хүсэл төрнө. Сарын дунд үед оюуны чадвар нэмэгдсэнээр үүссэн асуудлуудыг шийдвэрлэх болно. Шударга ёсны төлөөх хүмүүнлэгийн үйлсэд оролцоно. Бусдын тусламжид татгалзсан хариу өгөх, харамч зан гаргах, хар амиа хичээх зэргийг цээрлэ. Хөрөнгө мөнгөө хамаагүй зүйлд зарцуулж эрсдэлтэй байдалд өөрийгөө оруулах хэрэггүй. Нэг их мөнгө үрэхгүйгээр адал явдалтай бай. Ганц бие хүмүүс гадагш гарч хүмүүстэй уулз. Сарын сүүл рүү цаг заваа жижигхэн, хэрэггүй зүйлд зарцуулахаас сэрэмжил. Хэн нэгний заль мэхэнд өртөж болзошгүй. Бараа таваар худалдан авахад тааламжгүй. Худалдааны үйл ажиллагаа эрсдэлтэй. Хайрын харилцаанд болгоомжтой ханд. Шинэ амрагийн холбоонд та их цагийг зарах болно. Гэрлээгүй хүмүүс хайртай хүнтэйгээ хамт байх тухайд эргэлзэж байгаа бол эртхэн харьцаагаа тасалсан нь дээр. Эд хөрөнгөтэй холбоотой асуудлууд гарч болзошгүй. Хуулийн асуудал таны талд амжилттай байна.
Матар
Архи тамхи болон хар энергитэй хүмүүсээс хол бай. Буруу зуршлаас зайгаа барь. Танд хууль бус, луйвар залилангийн байдал ажиглагдвал ашигтай ажилд ч битгий оролцоорой. Аяллаар явж байгаа хүмүүс эд хөрөнгийнхөө аюулгүй байдалд анхаар. Хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө зэргийн улмаас хамаатуудтайгаа санал зөрөлдөнө. Хэрвээ шаардлагатай бол энэ асуудлыг одоо шийдвэрлэ. Энэ сарын дунд үед томоохон зүйл эзэмших хөрөнгө оруулах худалдааны үйл ажил явуулах зэрэгт болгоомжтой ханд. Андуурах, будилах зүйл гарч магад. Бичиг баримт цаасны ажил цагтаа амжихгүй байж магадгүй. Ямар нэг арга хэмжээнд оролцож чадахгүй байсан ч урилгыг хүлээж ав. Хэрэв боломжтой бол оролцохоос татгалзах хэрэггүй. Харин аюултай арга хэмжээнд оролцох хэрэггүй. Сарын сүүл рүү эрх мэдэл бүхий хэн нэгэнтэй зөрчилдөөнд орохгүйн тулд ухаалаг, дипломатч зан гаргах хэрэгтэй. Цагаа зөв ашиглаж чадвал хийх ёстой ажлаа амжуулж чадна. Хэрвээ та бусдад шударга хандаж, аливаа харилцаагаа тодорхой болгохгүй бол зарим нэгэн асуудал үүсэж болзошгүй байна. Таныг хэн нэгэн гомдоосон бол тэр хүндээ заавал танд ямар зан гаргасан шиг нь хандах гэсний хэрэггүй. Зүгээр л уучил.
Хумх
Энэ сарын эхээр ойр дотнынхонтойгоо үл ойлголцолд хүрнэ. Гэр бүлийн гишүүд найз нөхөдтэйгөө дотоод үүрэг хариуцлагаа тодорхойл. Хайр дурлалын харилцаандаа томоохон шийдвэр гаргах шаардлага бий болж магадгүй. Ажил төрлөө хайр дурлалын харилцаатайгаа холих хэрэггүй. Олон нийтийн үйл ажиллагаа таныг олны анхаарлын төвд аваачих бөгөөд та хамгийн эелдэг зангаа гаргаарай. Сарын дунд үед шинэ найз нөхөдтэй болох урилгаас бүү татгалз. Таны уулзах хэн нэгэн амьдралд чинь шинэхэн хайр дурлал авчирч болох юм. Гэнэтийн мэдээ таны төлөвлөсөн зүйлийг өөрчилнө. Чухал ажил эхлэх тул мэдээллээ цэгцэл. Шинэ боломж нээх сайхан мэдээ ирэх магадлалтай байна. Өөрийн ажилдаа хэт анхаарснаар ойр дотнын хүмүүсээ үл хайхарч буй мэдрэмжийг төрүүлнэ. Хувийн амьдрал тань илүү чухал санагдана. Хэн нэгэн их ачаалал өгөх гээд байвал дипломат аргыг сайн ашигла. Сарын сүүл рүү эмнэлэгт очих нь таны санааг зовоож байсан хууч өвчнөөс ангижрах боломж олгож хурдан эдгэхэд тань туслах болно. Төсвөө хэтрүүлэн хэрэглэж байгаадаа болгоомжтой бай. Хэт үрэлгэн загнавал маргааш нь харамсах хэрэг гарна. Эрх мэдэлтэй хүмүүстэй ажил ярихад дипломат чанар таны сайн анд байна. Цалингаа нэмэгдүүлэх болон албан тушаал ахих, ивээн тэтгэгч хайх зэрэг нь үр дүнг авчрах болно. Гэр орондоо засвар хийж амьдрах орчноо сайжруулах нь гайхалтай сонголт байх болно. Өөрийн гэсэн хувийн бизнесээ эхэлж магадгүй.
Загас
Энэ сарын эхэн үед од эрхэс азтай учрал бэлэглэх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалаа хайх хэрэгтэй. Ганц бие бол болзоонд явах нь ашигтай байх магадлалтай. Шаргуу хөдөлмөрлөх нь ашиг орлогыг нэмэгдүүлж албан тушаал ахих эсвэл шинэ ажилд орох боломж олгоно. Амьдралын эрч хүч буурна. Архаг хууч өвчин хүндрэх магадлал өндөрсөж байна. Өөрийн буруу дадал зуршлаа анхаар. Сарын дунд үед гадаад руу аялах төлөвлөгөө гаргахад маш тохиромжтой. Виз болон паспортын мэдүүлэг өгсөн хүмүүсийн хүсэлт амархан бүтэх хандлагатай байна. Ганц бие хүмүүс сайн танихгүй хэн нэгэнтэй болзох нь бодож байснаас хамаагүй дээр байж, удаан хугацааны харилцаа үүсэх магадлалтай байна. Эрүүл мэнддээ санаа зовж байвал эрүүл мэндийн үзлэгт ор. Таны биеийн байдал бага зэрэг сульдаж ядрахад хүрэх эсвэл вирусийн гаралтай ямар нэг өвчнөөр өвдөж болзошгүй байна. Дархлаагаа сайн байлгах тал дээр их анхаар. Сарын сүүл рүү итгэлгүй хуурмаг харилцаанд орвол амжилтгүй худалдаатай холбоотой үйл явдлаар дүүрэн байна. Худалдаа наймааны дур татам саналд анхааралтай ханд. Итгэмтгий зангаас болж бусдаас хамааралтай байдалд орж болзошгүй. Энэ нь ажил болон гэр бүлд хамааралтай байх болно. Өөрийнхөө хүч чадлыг төвлөрүүл. Аз турших хэрэггүй.