Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг Эрдэнэт үйлдвэрт зочиллоо
Папарацци

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

Эрхэм админBy Эрхэм админ07/04/2022Updated:10/12/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголчуудын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж, ашиглалт оруулан  улс орны хөгжил дэвшлийн нэгэн тулгуур төв болгох түүхэн шийдвэр гаргасан гавьяатан бол Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсан билээ. Түүний түүхэн гавьяа өнөөгийн Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжилтэй салшгүй холбоотой тул  Монгол Улсын Засгийн Газар  2016 оны 9 сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоороо уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож байв. Энэхүү үйл явдалд зориулан дурсгалын хөшөөг нь бүтээж, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны байрны өмнө байрлуулсан юм.


Тэгвэл өнөөдөр түүний хүү, “Цэдэнбал академи”-ийн Ерөнхийлөгч, судлаач Ц.Зориг гэр бүлийн хамт Эрдэнэт үйлдвэрт зочлон, аавынхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 40 гаруй жилийн өмнө Эрдэнэт хотод ирж байсан тэрээр “Энэ том үйлдвэрийг миний эцгийн нэрэмжит болгосон нь зүй ёсны шийдвэр гэж боддог. Яагаад гэвэл, миний аав Эрдэнэт үйлдвэрийг санаачлан байгуулах, хөгжүүлж бэхжүүлэх, улмаар Эрдэнэт хотыг бүтээн байгуулах шийдвэрт том үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг үнэлж, хойч үеийнхэнд таниулж, мөнхлөн үлдээж буйд туйлын баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Монгол улсын хөгжилд Ю.Цэдэнбалын оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг тодорхой болгох, түүний Монгол төрийг удирдсан оюуны их өвийг судлах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Цэдэнбал академи”-ийн ерөнхийлөгч Ц.Зориг, Эрдэнэт үйлдвэрт зочлох үеэрээ академийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, залуу үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, эрдэмтэн докторуудтай хамтран ажиллах талаар ярилцах зорилготой аж. Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхэн музейг үзэж сонирхох юм.


Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон тус үйлдвэрийн хэлтэс, цех нэгжийн удирдлага, “Цэдэнбал академи”-ийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр  Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжил дэвшилд сэтгэл өндөр буйгаа Ю.Цэдэнбал агсны хүү, судлаач Ц.Зориг илэрхийлж, уурхайчид удирдлага хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.