Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Улаанбаатарыг “цэцэглүүлэх”-ийн тулд сүүлийн 6 жилд уулнаас 13 мянган модыг авчирчээ
Папарацци

Улаанбаатарыг “цэцэглүүлэх”-ийн тулд сүүлийн 6 жилд уулнаас 13 мянган модыг авчирчээ

Эрхэм админBy Эрхэм админ10/17/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ногоон байгууламж бол аливаа улс, хотын хөгжлийн түвшинг илэрхийлдэг хэмжүүр билээ. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан.

Гэвч ямар ч төлөвлөлтгүй энд тэнд тарьсан модод, хэлбэр дүрс муутай улиас, хэт их хөрөнгө зарцуулж донж маяг тааруухан тарьсан дөрөв тавхан зүйлийн нэг наст цэцэг, нэг нүхэнд олноор нь багшруулан тарьсан байхыг зөвхөн Улаанбаатар хотоос харах боломжтой. Эдгээрээс хамгийн таагүй дүр төрх нь дэлхийн өөр аль ч хотод байдаггүй “үхсэн модод”. Энэ бол ууланд жамаараа ургаж байсан модыг дуу чимээ, утаа тортог, тоостой хотын гудамжинд шилжүүлэн суулгаж стресст оруулан “булшилсан”-ы жишээ.

Хотоо огцом ногооруулах сонирхол дарга нарт төрнө, төлөвлөгөө гаргаж төрийн мөнгөөр уралдаан зарлана, хэдэн цэцэрлэгчид уулын мод руугаа уралдана. Ингээд тарьсан модод нь тэр зундаа нов ногоон, хоёр дах жил үнсэн ногоон, гурав дах жилдээ үнсэн саарал. Харин дөрөв дэх жил хатсан моддоо хог руу ачуулна. Энэ бол нийслэл хотын ногоон байгууламжинд бүхний нүдний өмнө ил явагддаг, бараг стандарт болсон ажил. Цэцэрлэгжүүлэх ажилд уулын ойгоос хамгийн өнгө үзэмжтэй, хамгийн сайхныг нь л шилж сонгоно. Нэгэнт л хотод ирэхээрээ өндөр үнээр зарагдах тул хамгийн сайхан суулгацаа авч л байвал мөнгө цайрч, нүд улайдаг тухай ийм ажил хийж явсан энгийн цэцэрлэгчнээс л сонсоно.
Шилмүүст төрлийн модны үндэсний системийг, ялангуяа гол үндсийг гэмтээвэл амьдрах чадваргүй болдог. Байгалийн жамаараа ургасан том моддын үндсийг гэмтээхгүй ухаж авах нэн түвэгтэй. Том тогоолж ухна, тийм хэмжээний нүх үлдэнэ. Шим тэжээлт хөрс алдагдана, хөрсний цэвдэгт нөлөөлнө, эргэн тойрны моддын үндсийг гэмтээнэ, ингээд тэр хавийн модод хэсэг хэсгээрээ хатаж үхдэг. Ууланд ийм л гамшиг үлддэг. Харин хотод авчирч тарьсан мод гурав дөрвөн жил өөртөө хуримтлуулсан шим тэжээлээр амьдарсаар аргагүй эрхэнд хатаж үхдэг.

Харамсалтай нь одоо хотын ногоон байгууламжийн асуудал хариуцсан зарим нэг албан тушаалтнууд уулын модоор “цэцэрлэгжүүлэх” ажлын залгамж чанарыг алдагдуулахгүй үргэлжлүүлсээр байгаа нь эмгэнэлтэй. Хотын төв гудамжинд л гэхэд нэг уулын амыг тэр чигээр нь зөөж авчраад булшилсан байх шүү. Статистик байдаг бол эргээд нэг хараарай. Шим тэжээлт хөрс алдагдана, хөрсний цэвдэгт нөлөөлнө, эргэн тойрны моддын үндсийг гэмтээнэ, ингээд тэр хавийн модод хэсэг хэсгээрээ хатаж үхдэг.
Нэг га талбайн ойжуулалтын зардал нэмэгдээд нэмэгдээд 600 мянга төгрөг хүрэхтэй үгүйтэй, харин уулнаас ганцхан том мод ухаж авчраад худалдахад 600 мянган төгрөг гээд бодохоор уулын мод ургах уу, устах уу. Бодоод үзээрэй. Тэгээд дээр нь хотыг цэцэрлэгжүүлэх бодлого тодорхойлогч эрхмүүд ийм замыг зааж, өдөөн дэмжиж байгаа цагт төрийн бодлогоор зохицуулахгүй л бол зөвхөн ашгийг эрхэмлэгч субъектууд хамар доороос маань уулын модыг ухаж авчирч худалдсаар байх нь тодорхой.
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэх хүрээнд сүүлийн 6 жилд 13 мянган модыг уулнаас авчирсан гэх мэдээлэл байдаг. Зөвхөн тооллогод багатсан нь энэ болхоос багтаагүй хэдэн мод уулнаас “ирж”, үхдэгийг хэн ч таашгүй.

 

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.