Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

    06/05/2025

    Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

    06/05/2025

    Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

    06/05/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Гэгээлэг мэдээ: Сэтгэл байвал хийж болдог гэдгийг Дарханы удирдлагууд үлгэрлэж харууллаа
Папарацци

Гэгээлэг мэдээ: Сэтгэл байвал хийж болдог гэдгийг Дарханы удирдлагууд үлгэрлэж харууллаа

Эрхэм админBy Эрхэм админ10/25/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дархан-Уул аймгийн удирдлагууд Хүүхэд хамгааллын жилийн хүрээнд орон нутгийн төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийн 50 ортой Хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж хүлээлгэн өгчээ.


Тухайн барилгад үйл ажиллагаа явуулаад 30 гаруй жил өнгөрсөн ч нэг удаа урсгал засвар хийсэн аж. Инженерийн шугам сүлжээ, дулаан алдагдалтай уг барилгад засвар хийгээгүй удсанаас дээвэр, цонх, шал, хана зэрэг бүх зүйл нь хуучирч муудсан, хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд эрүүл ахуй, орчны шаардлага хангахааргүй болсон.Тиймээс аймгийн засаг дарга 2021 оны 12 дугаар сард нэгдсэн эмнэлэгт ажиллахдаа тус тасгийг бүрэн засварлаж өгнө гэж мэдэгдсэн. Аймгийн ИТХ-аас төсвийг нь баталж өгснөөр өнгөрсөн наймдугаар сард засварын ажлыг эхлүүлж, хүүхдийн тасгийг Дотрын тасаг руу түр шилжүүлсэн байна.
Тэгвэл засварын ажил бүрэн дуусч үндсэн тасагтаа үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Нэмэлтээр хүүхдийн ор, ширээ сандал, бусад эд хогшлыг шинэчлэн, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж, барилгын дотор, гадна орчныг бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон байна.

Хүүхдийн тасаг нь оргил ачааллын үед 80-100 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг аж. Бүрэн засвар хийснээр хүүхдүүд тохилог, дулаахан орчинд эмчилгээ, үйлчилгээ авах бүрэн боломжтой болж байна.
Энэ ажлаараа Дархан-Уул аймгийн удирдлагууд хэн сэтгэлтэй нь асуудлыг амархан шийдэж болдог гэдгийг үлгэрлэж харуулсан гэхэд болно.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025

Засгийн газраас татварын багц хуулийг өргөн барихаар болжээ

06/04/2025

П.Батчулуун эмчийг цагаатгалааа

06/04/2025

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилна

06/04/2025

Нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлэхийн тулд 1-2 цаг дэмий хүлээнэ

06/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.