Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн засаг даргын А/630 дугаартай захирамж өнгөрсөн оны тавдугаар сарын 31-ны өдөр гарч байв. Уг захирамжаар ажлын цагийг зургаадугаар сарын нэгний өдрөөс наймдугаар сарын 31-н өдрийг дуустал хугацаанд 07:00-16:00, есдүгээр сарын нэгний өдрөөс зургаадугаар сарын нэгний өдөр хүртэл хугацаанд 08:00-17:00 байхаар тогтоосон.
Гэвч энэхүү захирамж нь амьдралд ойр байж чадсангүй.
Тодруулбал нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд “Нийслэлийн үйлчилгээний байгууллагууд 07 цагт иргэдэд үйлчилнэ. Харин төлбөрийн үйлчилгээний киоск машинууд нь ажиллахгүй, банкинд хураамжаа төлнө, банк нь 09 цагт нээнэ.” Хэмээн бухимдангуй байна.
Өөрөөр хэлбэл нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлэхийн тулд заавал 1-2 цаг хүлээхээр байна. Мөн ажлаа хийж байгаа хүн бараг байхгүй.
Төсөл, хөтөлбөр таг гацсан болохоор үйлчилгээ авахад бэрх байна хэмээн мэдэгдсээр байна.