Сошиалд спортын хамгийн хөөрхөн бүсгүй тодотгол хүртэж явсан Монгол Улсын таеквондогийн шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУ-ын хэмжээний мастер Б.Намуун жирэмсэн зургаа дэлгэжээ.
Тэрбээр “Гэнэтийн бэлэг. Гэдэсний булчин байхгүй болчихсон” хэмээн цахим хуудаснаа онцолжээ. Түүний хувьд тулааны спортоор долоо жил хичээллэсэн ч, ээж болох шийдвэр гаргасан байна.
Б.Намуун тамирчин хийхээс гадна энд тэндэхийн брэндүүдэд фото моделиор ажилладаг.