Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Guys” хамтлагийнхны өөрчлөлт
Папарацци

“Guys” хамтлагийнхны өөрчлөлт

Эрхэм админBy Эрхэм админ10/26/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нэгэн цагт залуусын сэтгэл зүрхийг дуу хоолой, уран бүтээлээрээ байлдан дагуулж байсан хамтлаг бол “Guys”. “Хайрын бүжиг”, “Хөөрхөн охин”, “Амьдрал үргэлж сайхнаараа” “Нулимс”, “Навч”, “Цас”, “Чамдаа зориулъя” гээд бүхий л дуу нь хүүхэд залуусын дунд өнөөдөр ч хит хэвээрээ байгаа.

Өдгөө 27 жилийн түүхтэй тус хамтлагийн гишүүд өдгөө 40 насны босго давсан эрчүүд болсон. Бага залуугаасаа охидын шүтээн болж явсан тэд хэрхэн өөрчлөгдснийг сонирхуулж байна.

Хамтлагийн ахлагч М.Мягмар

Дуучин гэхээсээ илүүтэй чөлөөт уран бүтээлч, жүжигчин гэдгээрээ олонд нэртэй явдаг М.Мягмар монголын халуухан залуусын нэг. Нэгэн нэр хүндтэй эмэгтэйгээс “залуудаа царайгаараа гавихгүй явсан ч, 40 нас хүрээд гоё залуусын тоонд орсон” гэх тодотголыг хүртэж явсан тэрбээр Гоёо брэндийн рекламны нүүр царай болж байв. Мөн “Ану хатан” киноны Галдан бошигтын дүрд тоглож явсан тэрбээр “Захиа”, “Сайн уу, ээжээ” зэрэг соло уран бүтээлээрээ алдартай.

Хамтлагийн гишүүн А.Төгсбаяр

Хамтлагийнхнаасаа хамгийн даруухан гэх тодотголтой явж ирсэн А.Төгсбаяр кино урлагтаа үнэнчээр үлдсэн. Хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд найруулагчаар ажиллаж байсан тэрбээр ковидын он жилүүдийн өмнө “Орчлонг чимсэн цэцэг” хэмээх бие даасан уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож байв. Цацагдаж эхэлсэн даруйдаа л сонсогчдоосоо магтаалын үг хүртэж буй тус дууны үг, аяыг А.Төгсбаяр өөрөө зохиосон гэдэг.

Хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрал

Хамтлагийнхнаасаа хамгийн өхөөрдөм, сахилгагүй дүр төрхийг бүтээдэг тэрбээр амьдрал дээр ч хамгийн их “чих халууцуулдаг” нь. Х.Бат-Ундрал буюу Уугий.

Хүүхдэрхүү өхөөрдөм төрхтэй гэгдэж байсан Уугий олонд танигдсан 27 жилийн хугацаанд хоёр амьдралаа босгожээ. Энэ удаад тэрбээр өөрөөсөө цөөнгүй насаар дүү бүсгүйтэй хуримлаж, хоёр хүүхдийн эцэг эх болсон байна.
Дуучин залуугийн хувьд анхны амьдралаа 18 насандаа эхлүүлж, хөөрхөн хүүгийн эцэг болж явсан түүхтэй. Хүү нь хэдийнээ эрийн цээнд хүрсэн том залуу болж, өдгөө АНУ-д ээжтэйгээ хөрш зэрэглээ амьдардаг гэж байгаа.

Хамтлагийн гишүүн Д.Лхагва

1997 онд хамтлаг анх байгуулагдаад олны өмнө гарч ирэх үед тус хамтлагийн гишүүн Д.Лхагва охидын анхаарлыг өөртөө хамгийн их татдаг нь байсан гэдэг. Энэ ч утгаараа үе тэнгийхэн дундаа хөөрхөн хөвгүүн гэгддэж явсан тэрбээр тайз, дэлгэцийн урлагийг хослуулан яваа. Тэрбээр өнгөрсөн жил Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн алдарт “Гэм зэм” жүжгийн гол дүр болох Раскольниковийн дүрийг “Орфей” театрт “амилуулсан” юм. Түүнийг мөн л хоёр дахь амьдралаа зохиосон гэх яриа байдаг.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.