Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

    07/03/2025

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Үзмэрч, засалч Нямаа: Талийгаачийн араас хэтэрхий их гашуудвал сүнсийг нь төөрүүлдэг
Зөвөлгөө

Үзмэрч, засалч Нямаа: Талийгаачийн араас хэтэрхий их гашуудвал сүнсийг нь төөрүүлдэг

coolBy cool12/25/2018Updated:01/14/20193 сэтгэгдэл6 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүн бүрийн тэр бүр мэддэггүй ч бидний амьдрал ахуйд шууд нөлөөлж байдаг бурхан шашны үйл, бөө мөргөл, засал номын талаар үзмэрч, засалч Л.Нямаатай хийсэн цуврал ярилцлагынхаа хоёрдугаар хэсгийг хүргэж байна.


-Өмнөх ярилцлагадаа таныг бөөгийн өмсгөлөө өмсөлгүйгээр үйл хийдэг тухай ярихад их олон хүмүүс гайхаж байсан. Тийм зүйл байж болохгүй гэж хэлэх хүнтэй ч таарлаа?
-Ер нь гайхах байх. Зарим бөө нар өмсгөл хувцас нь олон жилийн нүүр үзэж, хэр тортог болох тусам сайн гэж үздэг. Бөө болгон адилхан байх албагүй. Харин миний хувьд өмсгөл, хэрэглэл маань муухай болчихвол зүгээр л угаачихдаг. Онгод тэнгэрийн зан үйлд маань ч саад болоод байдаггүй учраас одоо хүртэл хип хоп хувцастайгаа зан үйл, засал номоо хийсээр байгаа. Намайг ингэж ярилаа гээд хүмүүс гайхах нь мэдээж шүү дээ.

-Та бөө хирнээ маш олон бурхан тахилтай юм. Бурханы шашин бөөгийн шашин хоёр харшлах тал бий юу?
-Азай буурал өвгөдийн орон зай болон бурхны сүсэг нь нинжин сэтгэл хайраас бүтдэг. Бурхан шүтэж байгаа нь тухайн айлын хойморь эзэнтэй болж байна гэсэн үг. Харин бөө бол хорвоо ертөнцийн бүх шашны үүсэл гарал бөгөөд бүх зүйлс бөө мөргөлтэй салшгүй холбоотой. Бөө мөргөл бол эртний ёс заншил бөгөөд бүх юмны үндэс. Харин энэ зүйлийг бөө хүн далд ертөнцтэй ид шидээр бүтээж байдаг. Явж явж нэг тэнгэрийн доор байдаг учир бөө мөргөл, бурхны шашин хоёр харшлах зүйлгүй.

-Одоо цагт үзмэрч бөө гэх хүмүүс их олон болсон байна. Фэйсбүүкээр хүртэл мөнгө авч үздэг хүмүүс байна. Таны хувьд эдгээр хүмүүсийн тухай ямар бодолтой байдаг вэ?
-Фейсбүүк болон утсаар үздэг хүмүүс байдаг байхаа. Тэдгээр хүмүүсийг үгүйсгэхгүй. Үзүүлж байгаа болон үзэж байгаа хүмүүсийн л асуудал байх. Миний хувьд фэйсбүүк болон утсаар үздэггүй. Над дээр ирж засал номоо хийлгэдэг, сахиусны даатгалд байдаг хүмүүсээ гадаад дотоодын хаана ч байсан ярихад нь үзээд өгдөг.

-Ер нь лусын хорлол, удмын хараал гэж юу юм бэ?
-Лусын хорлол гэдэг нь байгаль дэлхийтэй буруу харьцах, уул усны эзэн савдагыг хилэгнүүлэх зэргээс үйдэлтэй бөгөөд энэ нь үе дамжсан болон өвөг дээдсээс үүдсэн хорлол байж болдог. Мөн одоо цаг дээр ч хүмүүс уул устайгаа буруу харьцсанаас лусын хорлолд алхам бүрт өртөж болдог. Харин удмын хараал нь хүмүүс хоорондын хэрүүл тэмцэл, атаа жөтөөнөөс үүдсэн байх нь элбэг.
Жишээлбэл, уул усаа дээдлэх ёс уламжлал мартагдаж байгаагаас үүдээд зарим хүмүүс булаг шанд, намагтай газарт байшин барьж амьдарснаас болоод лусын гүйдэлд дайруулах, лус савдагыг догшруулж байна.

-Хүний биед чөтгөр шүгэлсэн тохиолдолтой таарч байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Олон ч сүнс чөтгөрүүдтэй учирч байсан. Наян нас хүрч байгаа нэг эмээд чөтгөр шүгэлсэн гээд нутгийнхаа удган зайран, чадвартай гэсэн хүн бүр дээр очсон гэсэн. Чөтгөр нь эмээгийн биед олон жил болж ужгирсан байсан. Шөнө болохоор биеэр нь гүйгээд унтуулдаггүй, байнгын гэрлээ асаалттай хонодог гэж байсан. Тэгээд тэр эмээ холоос намайг зорьж ирсэн. Засал хийхээс өмнө эмээ ерөөсөө амар тайван унтаж чаддаггүй, байнгын биеэр нь юм гүйгээд түүнийгээ хүмүүст хэлэхээр ойлгодоггүй гэж байсан. Харин засал хийсний дараа эмээгийн бие их дээрдэж, одоо хэвийн амьдарч байгаа.

-Сүнс чөтгөр гэхээр яг юу байдаг нь сонирхолтой байна? Ер нь ямар учраас хүний биед чөтгөр шүгэлдэг юм бэ?
-Бид бол замбуулинд байгаа хүмүүс. Бид бүгдийн эмээ өвөө, аав ээж бурхан болж, тэдний сүнс биед шилжсэнээр дараа төрөлдөө үр хүүхэддээ эргэн төрдөг.
Тухайн хүн олон шалтгааны улмаас нас барсан байж болно. Ямар ч шалтгаантай байлаа гээд талийгаачийн 49 хоногт тэр сүнсийг амар амгалан байлгаж явуулах ёстой байдаг. Гэтэл араас нь уйлж хэтэрхий их гашуудаж харамсаад байвал сүнс төрлөө олохгүй төөрөөд, эргэж буцаад байдаг. Ингээд эргэж буцсан сүнс эд хөрөнгө, үр хүүхэддээ хорогдож удах тусмаа чөтгөр болж хувирдаг.
Энэ чөтгөрүүд хүний энергээр хооллож, эрч хүчийг нь сорж байдаг. Ийм учраас хүний ажил үйлс бүтэлгүйтэх, амьдралд гай барцад тохиолдож эхэлдэг. Ингэж хүний энергиэр хооллох сүнс чөтгөрүүд удах тусам чадалтай болж эхэлдэг. Зарим тохиолдолд буг чөтгөрүүд олон янзын дүрсээр энгийн хүмүүст харагдах нь ч бий.

-Таны хийсэн засал хүндээ хүрсэн эсэхийг яаж мэддэг вэ? Тухайн хүндээ шууд мэдэгддэг үү?
-Над дээр маш олон хүн ирж засал ном хийлгэдэг. Тэр хүн болгоны зовлон шаналалыг дааж засаж явдаг. Миний сахиустай надаар дамжуулан холбогдсон хүмүүсээ би өөрийн онгод зөн совингоороо мэдэрдэг.Миний хийсэн засал тухайн хүнд үр өгөөжөө өгсөн байна уу үгүй байна уу гэдгийг өөрийн зөн совингоор мэдэрдэг. Хийсэн засал бүрийнхээ араас үр дүн гарсан эсэхийг заавал шалгадаг зантай.

-Шашны зан үйл ярихаар үйлийн үр гэдэг зүйл байнгын яригддаг. Тиймээс үйлийн үр гэж юу байдаг талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Энэ хорвоо дээр үнэ төлбөргүй зүйл гэж байдаггүй. Тухайн хүн муу зүйл хийвэл эргээд заавал үр төлөөс ирдэг гэж ойлгож болно. Өвөг дээдэс, элэнц хуланцын хийсэн буруу үйлдлээс болоод өнөө цагт амьдарч байгаа гэмгүй үр хүүхдүүд нь хохирч явдаг. Сайн үйлийн үр, муу үйлийн үр бүхэн эргэж ирдэг. Үйлийн үрийн хариу үсний ширхэгээс ч нарийн тооцогддог.

-Улаач хүний арын амьдрал ямар байдаг вэ? Ямар ч гай тотгоргүй амьдардаг болов уу?
-Миний хувьд энгийн амьдарч байсан бол би урлагийн хүн юм уу хууль сахиулагч болох байсан. Гэтэл хувь тохиолоор би огт өөр ертөнцөд амьдарч эхэлсэн. Ийм болсондоо харамсах зүйлгүйгээр олон түмэндээ тус дэм болж яваадаа сэтгэл ханамжтай амьдардаг. Монгол үндэстэн эрт дээр үеэсээ бөөгийн зан үйлийг дээдэлж ирсэн ард түмэн. Тийм ч учраас өнөө цагт ч маш олон улаач тодорсон байдаг.
Улаач хүнд ар гэрийн дэмжлэг туслалцаа асар их хэрэгтэй, чухал байдаг. Гэвч улаач бүрийн ар гэрийнхэн тэр бүр сайхнаар хүлээн авч чаддаггүй учраас улаачид сэтгэл дундуур явах нь элбэг байдаг. Гомдож гуних гутрах бэрхшээлүүд зөндөө л тулгардаг. Энэ олон бэрхшээлийг даван туулаад гарсан эрмэг зоригтой улаач нар байгаа. Бэрхшлээлийг давж чадаагүй сэтгэлээр унаж, харамсалтайгаар унасан улаач нар ч зөндөө бий. Мөн уг онгод тэнгэргүй улаач бөө нар амьдралаараа тоглуулаад унасан тохоилдол ч олон байдаг.
Нөгөө талаас ар гэрийн ямарваа нэгэн асуудал гарахад ихэнхидээ улаач хүмүүсийг муу зүйл хийсэн мэтээр харддаг. Гэтэл улаач хүн бусдын сайн сайхны төлөө засал хийдэг болохоос биш хэрэлдэж муудалцсан бүрийгээ харааж ерөөгөөд алж талаад байдаггүй. Үг гэдэг хүчтэй. Хүний амнаас гарч байгаа үг тухайн хүнийхээ бодол санааг шууд илэрхийлж байдаг. Хүний амьдрал гэдэг өчүүхэн тоглоом биш ээ. Онгол тэнгэр бурхад хийгээд далд ертөнц гэдэг нь тоглоом биш ээ. Үүнийг л улаач нарыг ар гэрийнхэн сайтар ойлгомоор юм даа гэж боддог.
Мэдээж бөө ч гэсэн хүн юм болохоор асуудал гарах нь мэдээж. Гэхдээ асуудал үүсэхээс өмнө мэдэж зам мөрөө засаж явдаг.

зөвлөгөө цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

3 сэтгэгдэл

  1. ганболд on 12/25/2018 12:01

    Сайн уу шинэ оны мэнд хүргэж ,эрүүл энх аз жаргал сайн сайханыг хүсэн ерөөе. буяны үйлс тань үргэлж дэлгэрэх болтугай

  2. Ganbold on 12/25/2018 12:02

    Сайн уу шинэ оны мэнд хүргэж ,эрүүл энх аз жаргал сайн сайханыг хүсэн ерөөе. буяны үйлс тань үргэлж дэлгэрэх болтугай

  3. Ganbold on 12/25/2018 12:03

    Сайн уу шинэ оны мэнд хүргэж ,эрүүл энх аз жаргал сайн сайханыг хүсэн ерөөе. буяны үйлс тань үргэлж дэлгэрэх болтугай .

Сүүлд нэмэгдсэн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.