Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга асныг оффшор бүсээр дамжуулж хахууль авсан гэж буруутгажээ
Папарацци

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга асныг оффшор бүсээр дамжуулж хахууль авсан гэж буруутгажээ

Эрхэм админBy Эрхэм админ11/23/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт хамааралгүй гэж хэдхэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж цагаатгаад буй билээ.

Тэгвэл түүнд холбогдох өөр нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, хахууль авсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн байна. Г.Амарбат нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар 2010-2013 онд ажиллахдаа тус үйлдвэртэй зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилладаг “Трафигура бехеер Амстердам”, “Таурус металс” компанийн ашиг сонирхлын үүднээс тээвэрлэлтийн хуваарийг эдгээр аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу өөрчилснийхөө хариуд их хэмжээний хахууль авсан аж.
Тодруулбал, Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Гарланд маркетинг” компанийн Латви улсын “Ритуму” банканд эзэмшдэг дансаар дамжуулан 2006 оноос эхлэн 2014 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд 32 000-109 000 гаруй, нийт 678 000 ам.долларын хахууль авсан хэрэгт буруутгагдаад буй гэнэ.

Түүнд хахууль өгсөн гадаадын дээрх хоёр компани нь өөрсдийнхөө дансаар бус, нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгж болох “Grinder trade Investment”, “Noble phonenix limited”-ээр дамжуулан шилжүүлж байсныг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн орнуудын тусламжтайгаар гаргуулан авсан нотлох баримтад үндэслэн АТГ-ынхан тогтоосон гэнэ.

Уг мөнгөө Латви улсын “Ритуму” банканд нээлгэсэн өөрийнхөө дансаар дамжуулан авч хувийн хэрэгцээндээ зарцуулаад тогтохгүй, 670 гаруй мянган ам.доллароо 540 мянган еврод шилжүүлэн мөнгө угаасан хэмээн Г.Амарбатыг буруутгаж буй аж.

 

мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.